26 настай модель Рония Уиденбек өөрийнхөө Фэйсбүүкт 11 сартай Рио хүүг минь хөхүүлж өгөх хүн байна уу хэмээн зар тавьсан байна. Учир нь тэрбээр эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгэхээр болсон тул хүүхдээ хэсэг хугацаанд хөхүүлэх боломжгүй болжээ. Түүний зарын дагуу 1000 гаруй ээж хүүхдийг нь хөхүүлэхээр болсон байна. Зарим нь бүтэн өдөржин хүүхдийг нь харангаа хөхүүлэхийг зөвшөөрч, хүү ээжийгээ эмнэлэгээс гарах хүртэл гэдэс цатгалан байсан ажээ. Эх хүний сэтгэл үнэхээр агуу юм.