МУСТА жүжигчин, хөтлөгч Э.Ууганбаярыг залуус андахгүй ээ. “Буруу эргэлт” , “Амьдралын амт” “Амьдралд тавтай морил”, “Валинтены захидал”, "Гэнэтийн бэлэг" романтик жүжиг зэрэг тайз болон дэлгэцийн бүтээлд өөрийн орон зайгаа үлдээж яваа авьяаслаг жүжигчин. Тэрбээр насныхаа ханиар оюутан ахуйгаасаа үерхэсэн Б.Уянга хэмээх бүсгүйг сонгож гал гомолтоо бадраасан. Өдгөө үлгэр жишээ ч урлагийн гэр бүлийн тоонд зүй ёсоор багтдаг билээ. Тэгвэл түүний эхнэр мөн л жүжигчин мэргэжилтэй гэдгийг хүмүүс тэр бүр мэдэхгүй биз. Жүжигчин Б.Уянга анхны дүрээ бүтээжээ.