Өчигдөр хуралдсан МАН-ын Бага хурлаар 2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөр хэлэлцэхээс гадна МАН, МАХН сонгуульд эвсэж орох талаар ярилцсан байна.

Тэд урьдчилсан байдлаар тохироо хийж эвслийн даргаар М.Энхболд ТУЗ-ийн даргаар Н.Энхбаярыг сонгожээ. Үүнээс гадна УИХ-ын бие даагч гишүүн Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн нар МАН-ын гишүүнчлэлийн эрхээ сэргээжээ. Тэд МАН-ын Бага хуралдаа оролцож байна. 2012 оны УИХ-ын сонгуульд Хөвсгөл болон Дорнод аймгаас бие дааж нэр дэвшин УИХ-д сонгогдсон бөгөөд намынхаа гишүүнчлэлийг сэргээснээр тэд энэ сонгуулиар МАН-аас нэр дэвших боломжтой болж байгаа аж.