Хятадууд эмийн гаралтай бүтээгдэхүүн ихээр хэрэглэдэг хүмүүс бөгөөд тэд төрөл бүрийн амьтны эд эрхтэнг ардын эмчилгээндээ тулгуурлан эмчилгээндээ ашигладаг.

Тэгвэл тус улсад амьтны хатаасан засаа тун эрэлттэй бүтээгдэхүүний нэгэн гэнэ. Ялангуяа нохой, адуу, бухны хатаасан засааг цайнд дэвтээн эмчилгээний журмаар хэрэглэдэг байна. Энэ нь хүний дархлааг сайжруулан тамир тэнхээг нэмэгдүүлдэг гэж үздэг аж. Түүнчлэн үүнийгээ тусгай гоёлын хайрцагт хийж, дотны хэн нэгэндээ бэлэглэдэг.

Зарж буй дэлгүүрүүдийн хувьд бүтнээр нь болон хэсэгчилж граммлан борлуулдаг гэнэ.