Өөрийн бүтээсэн дүрээсээ болж олонд шоовдорлогдож нэг хэсэгтээ ганцардсан жүжигчин Г.Отгонцэцэгийг танихгүй хүн үгүй. Түүнийг балчир хүүхдээс 80 настай буурай хүртэл “Орхидос 1, 2" киноны хэрцгий хойд ээжийн дүрээр нь танина. Тэрбээр анх тайзнаа “Хувьсал” продакшны “Чамайгаа алдмааргүй байна” жүжгийн Сэцэнгийн дүрээр үзэгчдэд танил болсон. Үүнээс хойш нэлээдгүй олон тайз, дэлгэцийн бүтээлд тоглосон.

Одонгийн охин маань ээж болж гадаадад сурангаа амьдарч байгаа билээ. Хүчирхэг хэрсүү эмэгтэйн дүрд хувирдаг Отгоо энэ удаад сайхан найзын дүрийг бүтээсэн байна. Гэвч эх орондоо байхгүй байгаа болохоор нээлтэндээ орж амжихгүй гэнэ лээ.

"Энэ удаад харин тэрбээр хамгийн сайн найзын дүрийг бүтээсэн юм. Магадгүй 6 дахь хүслээ биелүүлэхээр алс холын газрыг зорьж эрдэм өвөрлөхөөр явсан. Бас үрийн зулай үнэрлэн аз жаргалтай амьдралыг эхлүүлсэн гэдэгт итгэж байна. Чамдаа сайн сайхныг хүсье. Амжвал нээлтэд зориулан бичлэг хийж явуулаарай" хэмээн киноны фэйж хуудаснаа нийтлэгджээ. Түүний шинэ сенсааци удахгүй задрах нь биз ээ.