"Шинэ үе” продакшнаас олны танил болсон залуусын нэг нь Ц.Алдармаа. Тэрбээр "Давхар цохилт" уран сайхны кинонд тоглосоноос хойш уран бүтээлээсээ завсарлага авсан. Харин хэдхэн хоногийн өмнө нээлтээ хийсэн "Ядуугийн зовлон 2" кинонд тоглож өөрийгөө эрс сайжруулсан дүрээр үзэгчдтэйгээ уулзаад байгаа юм. Өдгөө хүүгээ ганцаараа өсгөж яваа жүжигчин бүсгүй "Сүүлийн үед гэр бүл салалт их байна. Би анх нөхөртэйгээ 24 настай байхдаа суусан. Хоёр сацуу хүмүүс чинь буулт хийхийг хүсдэггүй юм байна лээ. Галзуу барын аманд гараа хийхээс буцахгүй байсан үе. Тэгээд л хариуцлага, бууж өгөлт гэдгийг мэддэггүй байж. Одоо бол их тэвчээртэй болсон. Хүүгээ аавтай нь байнга уулзуулдаг. Эцгээ сайн мэдэж амьдрах ёстой. Одоо нөхөр бид хоёр найзууд болсон. Ардчилсан гэр бүл болсон гэх үү дээ" хэмээн гэр бүлийнхээ талаар хэвлэлд өгсөн ярилцлагадаа ийнхүү дурджээ.

Мөн нөхөртэйгээ буцаж нийлэх үү гэсэн асуултад "Тэрийг хэн ч хэлж мэдэхгүй. Цаг хугацаа л харуулах байх" хэмээн хариулсан юм.