"Монголын Үндэсний Кино Урлагийн Академи"-аас жил бүр зохион байгуулдаг "Academy Awards Mongolia 2016" наадмын шалгаруулалтын үзлэг өнөөдрөөс эхэлжээ.

Тус академи нь одоогоос найман жилийн өмнө Монгол улсад кино урлагийг хөгжүүлэх, Монгол киног дэлхийн түвшинд хүргэж, Кино урлагийн салбарт ажиллаж буй залуу уран бүтээлчдийг дэмжих, дэлгэцийн бүтээлээр дамжуулан үндэсний соёл, түүхийг олон нийтэд таниулах, соён гэгээрүүлэх зорилготойгоор байгуулагдсан юм.

Тэгвэл энэ жилийн шилдэг найруулагч номинацид нэр дэвшиж байгаа найруулагчдыг танилцуулж байна.