Иргэний саналыг худалдаж авсан этгээдийг үйлдэл дээр нь барьсан гэв
2016/06/29
УИХ-ын сонгуулийн 19-р тойрогт нэр дэвшиж буй Н.Батцэрэг гишүүн иргэдийн саналыг 40 мянган төгрөгөөр худалдаж авч байгаа тухай мэдээлэл гарсан. Тодруулбал, түүний сонгуулийн штабт ажиллаж байгаа хүмүүс нэг иргэнд 40 мянган төгрөг өгч Н.Батцэрэг гишүүнд санал өгүүлсэн аж. Энэ тухай нэгэн фэйсбүүк хэрэглэгч мэдээлэл, бичлэг оруулсан. Тэгвэл тэрхүү мөнгө тараасан этгээдийг үйлдэл дээр нь барьсан гэв.






                                
                                
                                
                                
                                
					
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
					