Улаанбаатарт 18-20 хэм дулаан байна
2016/08/12
Нутгийн хойд хэсгээр үүлшиж, бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар солигдмол үүлтэй, бороо орохгүй. Салхи баруун болон говийн аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 14-19 хэм, Говийн бүсийн өмнөд хэсгээр 26-31 хэм, Дорнод, Дарьгангын тал нутгаар 21-26 хэм, бусад нутгаар 18-23 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр.  18-20 хэм дулаан байна.






                                
                                
                                
                                
                                
					
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
					