Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас дэлхийн болон Монголын хүүхдийн шилдэг зохиол, бүтээлийг хүүхэд багачуудад таниулах, сурталчлах, тэдний уран уншлагын чадварыг  хөгжүүлэх зорилгоор "Уран жиргээ-2013" наадмыг амжилттай зохион байгууллаа.

Энэ жилийн наадам 2013 оны 2-р сарын 27-ны өдөр дүүргийн сургууль, цэцэрлэгүүдийн дунд сургуулийн өмнөх нас ба цэцэрлэг, сургуулийн бага нас ба 1-5-р анги, дунд нас ба 6-9-р анги, ахлах нас ба 10-11-р анги гэсэн ангиллаар болсон юм. Тус уралдаанд нийт 13 цэцэрлэг,12 ерөнхий боловсролын сургуулийн 110 хүүхэд, багачууд оролцсноос 12 хүүхэд Нийслэлийн уралдаанд оролцох эрхийн бичиг, үнэ бүхий зүйлээр шагнууллаа.