19 настай Айша Мухаммадзай «Time» сэтгүүлийн нүүрэнд хамаргүй зургаараа дэлхийн нийтээр танил болсон билээ.

Энэ афган бүсгүйн нөхөр нь түүний хамар болон чихийг таслан эрэмдэглэснээр тус улсад эмэгтэйчүүдийн эрх ихээхэн зөрчигдөж байгааг сэтгүүлийн нүүрэнд гарсан зургаараа ил тод болгосон юм. Асар хүнд доромжлол, тамлалтаас зугтаасан тэрээр одоо шинэ амьдралд хөл тавих 3 жилийн дараа шинэ дүр төрхтэй болжээ.