Энэ удаагийн “Mobile news”-ээр “Sweetymotion” хамтлагийн дуучин Э.Ганболортой холбогдож Sweetymotion” хамтлагийхан Америкт аялаж яваа гэсэн мэдээллийн тодруулгыг авсан юм.

“Sweetymotion” хамтлагийхантай ярилцахаар залгасан болов ч хэдийнээ мeссеж роуминг үйлчилгээг идэвхжүүлэн Америкийг зорьсон байлаа. Ингээд тэдэнтэй мeссенжерээр холбогдож Америкт яваа талаар нь тодруулхад, Бид хамтлагаараа шинэ уран бүтээлийн ажлаар өнгөрсөн 2 сард Лос Анжелест ирцгээгээд байна. Энд шинэ клипний зураг авалтанд орохын зэрэгцээ ажил амьдралын олон ажлуудаа амжуулсаар тун завгүй л явна,  тэгээд Б.Чинбаа маань өнөө маргаашгүй буцах бол бид 3 энэ сарын сүүлээр эх орондоо очино хэмээлээ.

Монголын рок поп урлагийн гайхамшигт дуу хөгжмийг дэлхийн олон орны тайзнаа эгшиглүүлж яваа тус хамтлагийхан тун удахгүй эх орондоо ирж үнэнч шүтэн бишрэгч фенүүддээ гайхалтай уран бүтээлээрээ бэлэг барих нээ.

“Mobile news”-ийг бэлтгэсэн: Э.Цэнд-Аюуш