Зам, тээврийн сайд А.Гансүх АТГ-т хандлаа. Учир нь тэрбээр өнгөрсөн баасан гарагт твиттер хуудаснаа иргэн Л.Даваапилтэй ширүүхэн маргаан өрнүүлсөн аж.  Иргэн Л.Даваапил сайдад хандан “Самсунг” корпорацитай нэг километр төмөр замыг хэдээр гэрээлсэн бэ. Тэнд луйвардсан мөнгө чинь наад 3.6 тэрбумаас чинь хол байна” гэж жиргэсэн юм.

Үүний хариуд нь А.Гансүх сайд “Би ямар ч луйвар хийгээгүй. Ирэх даваа гарагт АТГ-т хамт очиж шалгуулъя” гэжээ.

Сайд энэхүү жиргээг худал гэдгийг нотлуулахын тулд АТГ-т хандаж буй бөгөөд дээр дурдагдсан “Авлига албан тушаалын гэмт хэргийн шинжтэй мэдээллийг шалгаж өгнө үү” гэх хүсэлтийг гаргасан байна.

Х.Даваа