УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан 14 цагт хуралдахаар тов гарчээ. Чуулганаар Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай хуулийн төсөл, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Компанийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Дипломат албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгийн төсөл,  Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн төслийг хэлэлцэх эсэх, Хохирлыг эргэн төлөгдөх нөхцөлөөр барагдуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг тус тус хэлэлцэнэ.  Өнөөдрийн нэгдсэн чуулганаар нийтдээ 10 хуулийн төслийг хэлэлцэх юм.

Х.Даваа