Өнгөрсөн аравдугаар сарын 19-нд буюу орон нутгийн ИТХ-ын сонгуулийн үеэр Завхан аймагт нэгэн ноцтой хүн амьны хэрэг гарчээ.

 Тодруулбал, Завхан аймгийн Яруу суманд нэг нь залуу  хадам аав, ээжийгээ  хутгалж хөнөөжээ. Үүгээр ч үл барам хадам аав, ээжийгээ хөнөөсний дараа ууланд очиж өөрийгөө буудаж амиа хорлохыг завдсан байна.

 Нутгийн иргэдийн яриагаар сэжигтэн хадмуудтайгаа улс төрийн намын талаар ярилцаж байгаад дараа нь тэдэнтэйгээ энэ асуудлаар маргасны улмаас энэ хэргийг үйлдсэн байж болзошүгй гэнэ.

Харамсалтай нь уг хэрэг шалгагдаж байх явцад сэжигтэн этгээд шархаа даалгүй нас баржээ. Сэжигтэн этгээд нас барсан учир уг хавтаст хэрэг хаагдаж магадгүй юм байна.