Хятадын нэгэн сонины гэрэл зурагчин санамсаргүй байдлаар амиа хорлож буй хүний зургийг авчээ. Гүүрэн дээрээс үсэрч амиа хорлосон энэ хэрэг 2 дугаар сарын 27-нд Хятадын Вухань мужийн Шар мөрний гүүрэн дээр болжээ.

Тухайн үед гэрэл зурагчинд авч буй дүрсэнд нь гүүрнээс үсэрч байгаа хүнийг анзаараагүй аж. Учир нь эргэн тойронд нь манан ихтэй байжээ. Түүнчлэн 40 метр өндөр энэ гүүрнээс төд удалгүй дахин нэг эмэгтэй үсэрсэн аж. Ингэснээр зурагчин эр нэг дор 2 хүн амиа хорлосон хэргийн гэрч болжээ.