Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2014 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийх аж.

Монгол Улсын 2014 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2014 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг дагалдан өргөн мэдүүлсэн Үнэт цаасны зах зээлийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын 2013 оны 41 дүгээр тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслийг хэлэлцэх эсэхийг тус байнгын хороогоор хэлэлцэх юм.

Х.Даваа