Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газраас “Олон улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр” буюу Мартын 8-ны баярыг угтан дүүргийнхээ одонтой ээжүүдэд  хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг зохион байгууллаа.

удаагийн хүндэтгэлийн баярт дүүргийн 6000 гаруй одонтой ээжүүд оролцсон юм. Мөн олон хүүхэд төрүүлж өсгөсөн, үр хүүхдүүд нь улс эх орондоо авъяас билиг, хүч хөдөлмөрөө зориулж яваа эгэл жирийн сайхан ээжүүдийг алдаршуулж, “Буянт ээж”-ээр өргөмжиллөө. Дүүргийн хороо бүрээс шалгарсан “Буянт ээж”-үүдэд Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга, дүүргийн Засаг дарга Д.Бадарсан, Засаг даргын орлогч Л.Нармандах, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга С.Сайнбаяр, эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга Г.Цолмон нар хүндэтгэл үзүүлж, өргөмжлөл, дурсгалын зүйл гардууллаа. Өдөрлөгт оролцсон нийт эмэгтэйчүүддээ урлагийн тоглолтоор бэлэг барьж, баярын мэндчилгээ хүргэлээ.