Үе үеийн дөрвөн ерөнхийлөгч нэгдэн шинэ оны өмнө ард түмэндээ мэндчилгээ дэвшүүллээ. 

Хамгийн эхэнд монгол төрийн анхны Ерөнхийлөгч П.Очирбат мэндчилгээ дэвшүүлсэн бол дараа нь Н.Багабанди, Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж нар шинэ оны мэнд дэвшүүллээ.

Ерөнхийлөгчид маань өнгөтэй сайхан, эвтэй найртай шинэ оноо угтан үлгэрлэж байгаа нь ард түмнээ эв нэгдэлд уриалсан үнэхээр сайхан үйл явдал боллоо.