Сайн байцгаанa уу? Би 25 настай. 2 хүүхдээ хараад гэртээ суудаг. Зөвхөн нөхрийнхөө цалингаар л амьдардаг гэхүү дээ.

Саяхнаас л хүүгээ гаргаад гэртээ суусан л даа. Өнөөдөр нөхөр маань гадагшаа юм авах гээд гарах гэж байсан чинь мөнгө их үрэгдээд байна хэрэггүй юм авахгүй шүү! Хэрэглээгээ одооноос танаарай гэхийн. Нөхрөөсөө 10000, 20000 мянган төгрөг авч өдрийн боов талх, хүүхдүүдийнхээ хэрэгцээг хангадаг хүн чинь одоо хаанаас юугаа танах вэ дээ? Гоо сайхны бүтээгдэхүүнээ ч авж чадахгүй, өмсөх олигтой хувцас ч авж чадахгүй хямагдаж байхад тэгэж хэлэхээр үнэхээр их гомдлоо. Учирлаж хэлээд ч ойлгосонгүй.

Яах гэж хүүгээ гаргав даа ажлаа хийгээд явж байдаг байж л гэсэн бодол толгойд орж ирлээ. Над шиг гэртээ суудаг эхнэрүүд яаж асуудлыг шийдвэрлэдэг вэ? Зөвөлгөө өгөөч.