Шинэ жилийн баяр болж байгаатай холбоотойгоор Замын цагдаагийн алба хаагчид  бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байгаа. Өчигдөр гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явсан 53 жолоочийг илрүүлэн саатуулж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажиласан байна.

2016 оны 12 дугаар сарын 29-ны өдөр Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 373 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 306 дуудлага бүртгэгдсэн. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 6 бүртгэгдэж, 10 хүн хүнд хөнгөн гэмтсэн бөгөөд үүнээс хоёр нь хүүхэд байна.

Тухайлбал: ЧД-ийн нутаг Самбуугийн гудамж, Гэсэр сүмийн уулзварт Benz ML-320 дугаарын авто машины жолооч Е нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон N.Sunny , N.Tiida  маркийн автомашинуудыг мөргөж  жолооч 23 настай эрэгтэй Е, зорчигч 25 настай эрэгтэй Т нарын 4 хүнийг гэмтээжээ.

Тиймээс замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцож,  согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барихгүй байхыг ахааруулж байна.