Би төгсөх курсын оюутан л даа. Манай найз залуу бид 2 нэг сургуулийн дээд доод курсын оюутан байхдаа танилцсан юмаа. Тэр ноднин төгссөн. Одоо ажил хийдэг.

Саяхан бид 2 сургуулийнхаа шинэ жилд орсон юм л даа. Шинэ жилээр тэр жаахан уусан, харин би цоо эрүүл байсан. Манай найз залуу угийн дажгүй залуу л даа. Охидууд заримдаа эгч нар ч талтай байгаад байх шиг санагддаг. 

Гэтэл манай нөгөө ангийн охин ирээд бид нар зогсоод юм яриад байж байсан чинь манай найз залуугийн эрхтэнг илээд авсан. Би бүр гайхаад найз залуудаа уурласан. Гэтэл тэр минь болохоор би иймэрхүү охидуудыг тоохгүй шдээ, битгий санаа зов гэсэн л дээ. Гэхдээ би уурласан хэвээрээ байгаа. Би түүнтэй хобоо бариагүй 2 хонож байна. Намайг уурлаад явахад ардаас ирэх байх гэж бодсон ч ирээгүй. Утсаар их олон залгасан.

Уг нь би түүндээ анхны бүхнээ өгсөн. Хэрвээ тоогдохоор охин байсан бол тоох байсан гэсэн үг үү? Эр хүний ноён нуруу ер нь хаана хугардаг вэ? Эрэгтэйчүүд эмэгтэй хүнтэй уулзах боломж гарвал яах вэ? Найз бүсгүй, эсвэл эхнэртэй байсан ч ийм боломж гарвал яадаг вэ? Эсвэл би өөрийгөө арай хардаад байгаа юм болвуу гэж бодоод байх юмаа.