Монголын урчуудын эвлэлийн нэрэмжит шагналт, Чехословакийн Лидицийн мөнгөн медальт, Энэтхэгийн Шанхарагын нэрэмжит алтан медальт зураач Ж.Ойланы “Торгоны зам” 21 дэхь удаагийн бие даасан үзэсгэлэн UB art Gallaey-д гарч байна. Энэ үзэсгэлэн түүний хувьд эх орондоо гаргаж байгаа 12 дахь үзэсгэлэн  бөгөөд “Торгоны зам”  энэ сарыг дуустал гарна.

Цэнхэр өнгөөр голлон уран бүтээл туурвидаг Ж.Ойланы хувьд хоёр настайгаасаа эхлэн урлагт дурлаж, өнөөдрийг хүртэл “дурлал”-даа үнэнч яваа зураач, барималч юм.

Бид түүний урлангаас бэлтгэсэн фото сурвалжлагыг тун удахгүй хүргэх болно.