Содатай шампунийг туршиж үзэн үсээ хамгийн хурдан хугацаанд ургуулаарай. Сарын дотор танд гайхалтай үр дүнг үзүүлэх болно. 
Бэлтгэх зүйлс: 
Хүнсний сода
Хуванцар сав
Алимны цуу
Хэрэглэх арга: 
Үснийхээ урт богино хэмжээнд тааруулаан уусмалаа бэлтгэнэ. Богино үс бол 3:1 гэсэн харьцаатайгаар ус сода 2-ыг холино. Хэрэв урт үстэй бол 3:2ын харьцаагаар буюу 3 халбага сода 6 халбага ус гэх зэргээр хольж найруулна. Найруулсан бэлдмэлээ хуурай, тослогтсон хиртэй үсэндээ түрхэнэ. Сайтар массажилж уусмалыг жигд тараасны дараа 1-3 минут амраана. Ингээд хүйтэн усаар үсээ угаана. Халуун бүлээн усаар угаавал үйлчилгээгүй болох магадлалтай. Үсээ сайтар угаасны дараа усандаа хэдэн дусал алимны цуу мөн лаванда, гааны тос хийж болно. Ингэснээр үсийг зөөлөн намирсан болгоно. Мөн нүдэндээ хүргэхгүй байхыг хичээгээрэй. Сарын дараа таны үс гайхалтай ургасан байхыг та анзаарах болно. Үсээ тайрч харамссан, богино үснээс залхан бүсгүйчүүдээ энэ аргыг туршаад үзээрэй.