Америкийн Портлэнд хотын Гэви Эйшли гэх бүсгүй өөрийн тэжээвэр могойтойгоо тоглож байтал түүний эрх амьтан нь чихний цоолсон нүх рүү орохыг хүсчээ.

Харин үүнийг нь зөвшөөрсөн эзэн нь хожим нь уг амьтан нь чихний цоорхойн нүхэнд нь гацна чинээ бодоогүй болов уу. Хүндхэн явдал тохиосон тэрбээр могойгоо тэврэн эмнэлэгт ирснээр энэ байдлаасаа гарсан байна.