Харин тэрээр Монгол Улсын төрийн далбаа болон МАН-ын туг бүхий өрөөнд гитар тоглож суугаа зургаа “Би тэр зургийг гаргаж тавихад их гайхаж байсан.

Тэр өрөө Төрийн ордны өрөө ч биш. Яамны албан өрөө ч биш. Би сонгуулийн өмнө охиныхоо сургууль дээр амралтынхаа цагаар очсон үеийн зураг байсан. Согтууруулах ундаа огт хэрэглээгүй. Манай охины ажлын өрөө буюу миний байгуулсан сургуульд байсан. Битгий зураг дар гээд гараараа хаасан байсныг харсан байх. Би ядарсан үедээ гитар тоглодог. Тоглох ч дуртай. Тэгээд ч би архи ууж чаддаггүй. Миний бие ч хүлээж авч чаддаггүй юм. Би худлаа ярих дургүй. Үзэн яддаг. Тэр зургийг тараасан хүнийг би мэднэ. Ер нь хүн чанарын хэлтэрхий гэж байна уу даа гэж бодоход хүргэж байна" хэмээн тайлбарлалаа.