Саяхандаа, Засгийн газрын ээлжит хуралдаанаар элэгний С вирусийг эмчилдэг “Харвони” эмийг гаалийн татвараас чөлөөлөх шийдвэрийг гаргасан. Ингэснээр АНУ-ын ‘Тилеад Сайнс” компанийн буцалтгүй тусламжаар нийлүүлж буй 928.110 ам.долларын өртөг бүхий эмийн НӨАТ болох 354 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргаж, Архангай аймагт олгохоор болсон юм.

Энэ асуудлаар Төрийн ордонд Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг "Оном" сангийн тэргүүн Наранбаатар нар хэрэлдээд сүйд.. Тэднийг барьж авч тайлбар авчээ.