2017.02.11 / БИЛГИЙН ТООЛЛЫН 16

ӨВЛИЙН АДАГ ЦАГААГЧИН ҮХЭР САРЫН ТАВАН ШАР МЭНГЭТЭЙ ШАРАГЧИН МОГОЙ ӨДӨР

Үс засуулбал: Өвчин ирнэ

Наран ургах, шингэх: 07.55-18.09

Барилдлага: Түлэх

Шүтэн барилдлага: Мунхрахуй

Суудал: Уул

08:34 цагт сар тэргэл болно.

Аргын тооллын 2 сарын 11, Санчир гараг. Билгийн тооллын 16, Их морь одтой, шарагчин могой өдөр. Өдрийн наран 7 цаг 55 минутад мандан, 18 цаг 09 минутад жаргана.

Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, сүм дуганыг сэргээх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, гөлөг тэжээхэд муу.

Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.