“Монголоо аваръя хөдөлгөөн”-ий зохицуулагч Ц.Ганхуягийг өчигдөр 14:00 цагийн орчим баривчилсан байна. Түүнийг ямар шалгаанаар баривчилсан нь одоогоор тодорхойгүй байгаа юм. Харин албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар түүнийг зөвшөөрөлгүй жагсаал цуглаан зохион байгуулахыг оролдсон, цагдаа нарын тавьсан шаардлагыг биелүүлээгүй гэх үндэслэлээр баривчилсан аж. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.