Үдийн цай хөтөлбөрийн хүрээнд 1-5 дугаар ангийн хүүхдүүдэд өдөр бүр хөнгөн хоолоор үйлчилдэг билээ.

Уг хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш хүүхдүүд хот, хөдөөгүй нэлээд олон удаа үдийн цайнд хордож, олноороо хордлогод орох тохиолдол гарч байв. Нийслэлийн сурагчдын үдийн цай хөтөлбөрийн хүнсийг ихэвчлэн нарийн боовны үйлдвэр зэрэг хүнсний худалдаа эрхэлдэг газруудаас авдаг бол хөдөө орон нутагт суманд голдуу тусгай хоолны газарт бэлтгэж өгдөг юм билээ.

Тэгвэл  Төв аймгийн Батсүмбэр сумын гурван сурагч хоолонд хордсоны улмаас нэг нь нас барж, 2 нь яаралтай эмчилгээнд орсон хэрэг гарчээ. Хүүхдүүдийг үдийн цайнд хордсон хэмээн сумын цагдаа нь шалгаж байгаа юм байна.

Г.Нар

zaluu.mn