Нийслэлийн ЗДТГ автомашины улсын дугаарын хязгаарлалтыг өвлийн улиралд цуцлах  эсэх асуудлаар өчигдөр 08.00-22.00 цагийн хооронд Мобикомын 200 000 хэрэглэгч болон  1200 тусгай дугаараар санал авсан билээ.  Тэгвэл энэхүү санал асуулгын дүн хэрхэн гарах нь тодорхой болсон байна.  Өөрөөр хэлбэл дугаарын хязгаарлалтыг хэвээр үлдээхээр болжээ. Учир нь санал асуулгад оролцогчдын 61 гаран хувь нь дугаарын хязгаарлалтыг  цуцлахгүй байхыг дэмжсэн байна.

Санал асуулгын дүнг танилцуулбал мессеж асуулгад 46957 хүн хариу илгээж, тэдний 70,7 хувь нь “тийм” гэсэн хариулт өгчээ. Нийслэлийн Лавлагаа мэдээллийн төвийн 12-00 тусгай дугаарт 1821 хүн холбогдож саналаа хэлснээс 54,4 хувь нь дугаарын хязгаарлалтыг үргэлжлүүлэхийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна. Ингээд интернет болон мессэж, иргэдийн утсаар холбогдож өгсөн саналуудыг нэгтгэснээр нийт дүнгийн 70,3 хувь нь дугаарын хязгаарлалтыг үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзсэн талаар өнөөдөр албаныхан мэдээлэл өглөө.

Одоо энэ асуудлыг  НИТХ-аар хэлэлцэн шийдвэрлэн эцсийн шийдврийг гаргах ажээ.

А.Баярмаа