Ерөнхий сайдаа 490 дарга төсвийн мөнгийг дэмий үрээд л байна...
2013/12/03
Ерөнхий сайд эдийн засаг хүндэрч байгаа болохоор бүсээ чангалж байгаа нь энэ гээд өөрийнхөө хуучраагүй, элэгдээгүй сандал ширээгээ солихоо түр азнасан. Үнэндээ сайдын танхимын ширээ сандал нь шинээрээ шахуу бөгөөд дуу орсон, элэгдсэн,урагдсан зүйлгүй. Ядаж Ерөнхий сайд шигээ “худлаа, үнэн” хэмнэлт хийж байгаа гэх нөхдүүд үнэндээ алгаа.
Тодруулбал өнөөдөр төрийн албан хаагчид хэтэрхий “цатгалан муур” шиг хангамжтайн дээр, хөнгөлөлт урамшуулал зэргийг хангалттай хүртэж байгаа. Тэгвэл хангамж, цалингийн нэмэгдэл нь дарга нарт хамгийн хүртээмжтэй байдаг. Уг нь тавилга, эд хогшил, компьютер, конторын тоног төхөөрөмж, автомашин худалдан авахад зориулсан мөнгөнөөс гадна гадаад, дотоод томилолтын болон төвлөрсөн арга хэмжээний зардлаа багасгах боломжтой. Хуучин машиныг засаад сэлбээд унаад байж болно. Сандал ширээг засаад будаад байж болно. Ингэсэн байхад шинийг авснаас хэд дахин хямд тусна.
Өнөөдрийн байдлаар манай улсад даргаар ажилласныхаа дүнд цатгалан муур шиг тансаглаж байгаа 490 гаруй дарга байдаг ажээ. Өөрөөр хэлбэl 490 дарга албаны машин унаж байгаа. Тэдгээрийн унасан хөлгийг илүү харж билүү долоосондоо бус Засгийн газрын журмыг зөрчиж байгаа болохоор нь шүүмжилж байгаа хэрэг. Учрыг тайлбарлабал яамдын төрийн нарийн бичгийн даргаас дээгүүр албан тушаалтан албаны машин унана гэсэн агуулга бүхий өгүүлбэр Засгийн газрын журамд тодоос тод байгаа.
Тэгтэл Засгийн газрын журмыг зөрчин албандаа машин унаад л... Дээрээс нь албаны машинаа амины хэрэгцээнд ашиглаж байгаа нь нууц биш. Тодруулбал 490 хурган дарга нар өглөө гэрээсээ авахуулж, өдөр нь эхнэр, хүүхдүүдийнхээ хэрэгцээнд машинаа жолоочтойгоо ашиглаад л... Түүнд зарцуулж байгаа шатахууныг ариун цагаан хөдөлмөрийнхөө шимийг олигтой хүртэлгүй, татвар төлж байгаа та бидний мөнгөөс хумслаад л... Ерөнхий сайд нь “төрийн албаны тансаглалыг зогсооно” гэж худлаа үнэн ярьж байгаагаас хийж байгаа зүйлгүй байдаг...
Өнөөдөр УИХ-ын гишүүдийн дийлэнх нь албаны бус хувийнхаа машиныг л унадаг. Тэгтэл УИХ-ын гишүүдээс илүү том толгой гаргаж байгаа дарга нартаа арга хэмжээ авахгүй юм уу Ерөнхий сайд аа? Улс орны чинь эдийн засаг ийм нөхдүүдийн гарын салаагаар урсаад л байна...
А.Баярмаа
Зочин · 2013/12/04
дарга нарын машинд GPS тавиад хаагуур явж бгааг нь хянаад 5 дахийн орой бүх машиныг тавиулж бвал таарна
Зочин · 2013/12/04
Alban tasalgaa,amraltiin bolon VIP uruund bairshuulan dasgal surgalt hiij togloj boloh Office Golfiin ij burdeluud zarj bna.Uund:Modon suuritai ni(3m urt 2zamtai zulegtei,bombog butsaagchtai,tsohiuriin taviurtai,putter-n set)-350000tog,ABC suuritai ni(3m urt 2zamtai zulegtei,putter-n set)-260000tog,ABC suuritai(3m urt 1zamtai zulegtei,putter,2sh bombogtei)-180000tog,Dasgal surgaltiin tsohilt hiih tor(3m urt*2.20h*1.80orgon,10sh golf bombogtei)-290000tog,Golf surgaltiin zoolon bombog-2500tog.Tansag saihan beleg shuu.Tanhimiin Mini Golf club.Utas:95000020