Сургуулийн ариун цэврийн өрөөний шал цөмөрчээ
2013/12/05
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Хо-Ши-Миний нэрэмжит Улсын тэргүүний 14 дүгээр сургуулийн 00 өрөөний шал өчигдөр 14 цагийн үед цөмөрчээ. Тиймээс хичээл оруулахыг түр завсарлуулсан байна.
Иймд Мэргэжлийн хяналтын газарт 14 дүгээр сургуулийн асуудлаар хуралдаж барилгад ашиглахыг хориглосон акт гаргажээ. Уг сургуулийн барилга нь 1957 онд ашиглалтанд орж байсан аж.
Х.Даваа






 
                                 
                                 
                                 
                                 
                                .png) 
					 
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
					
 
						 
						 
						 
						