Манан гээд байгаа агаарын бохирдлоо хар даа С.Оюун, Н.Алтанхуяг, Э.Бат-Үүл ээ
2013/12/06
2007 оноос эхлэн төр засгийн удирдлагууд агаарын бохирдолд анхаарал хандуулж эхэлсэн. Өөрөөр хэлбэл агаарын бохирдлыг бууруулах зорилгоор 2007-2009 онд жилд хоёр тэрбум төгрөгийг улсын төсвөөс зарцуулсан байдаг. Харин энэ үед агаарын бохирдол 28 хүртэл хувиар өссөн байдаг.
Засгийн газрын тусгай сан Цэвэр агаарын сан нь 2011, 2012, 2013 онд улсын төсвөөс нийт 92.5 тэрбум төгрөг төсөвлөгдсөнөөс 2013 оны 10 дугаар сарын 1-ний байдлаар нийт 67 тэрбум төгрөгийг зарцуулсан байна. Үүнээс нийслэлийн нийтийн тээврийн хорт утааг багасгахын тулд 3,5 тэрбум төгрөгийг 2011 онд зарцуулсан байна. Өөрөөр хэлбэл 400 гаруй автобусанд хийн түлш ашиглах боломжтой хосолсон багажийг суурьлуулжээ. Мөн гурван мянга гаруй авто машинаас ялгарч байгаа хорт утааг шүүх зориулалттай шүүлтүүр суулгасан бөгөөд энэ ажилд гурван тэрбум төгрөг, хийн станц байгуулах ажилд 2,5 тэрбум төгрөг зарцуулсан байх юм.
2013-2014 онуудын хооронд нийт 45 мянган зуух тараахаар болсон байна. Энэ ажилд 15 сая ам.доллар зарцуулахаар болжээ.
Энэ мэтчилэн нийслэл хотын агаарын бохирдлыг буурулах чиглэлээр олон ажил хийж байгаа ч бодит үр дүн харагдахгүй байна. Өнөөдөр нийслэл хотын агаарын бохирдол буурахгүй, өглөө оройдоо хоолой хорсгож, хувцсанд утааны үнэр шингэж, бүх зүйл тортог болчихоод байна.
БОНХС С.Оюун энэ агаарын бохирдол гээд байгаа зүйл чинь манан гэж тайлбарлаж байсан. Тэгвэл манан биш гэдгийг ньус цаг уурын эрдэм шинжилгээний хүрээлэн баталчихаад байгаа.
Цэвэр агаар сангийнхан агаарын бохирдолт буурсан, хүний нүдэнд ил харагдахуйцаар буураагүй ч түүнд агуулагддаг хорт бодис багассан гэж тайлбарлаж байх юм. Гэтэл үүнийг эрүүл мэндийн байгууллагынхан няцааж, агаарын бохирдолтонд байдаг хар тугалгын хэмжээ байх ёстой хэмжээнээсээ хэд дахин их байна гэдгийг онцлон хэлсээр байна.
Ерөнхий сайд агаарын бохирдол гурван жилийн дараа буурахгүй бол надад хэлээрэй. Би арга хэмжээ авна хэмээн мэдэгдсэн. Гурван жил нийсллийн иргэдийг хордож, эрүүл мэндээрээ хохирч бай гэсэн агуулга бүхий зүйл хэлсэн. Өөрөөр хэлбэл гурван жилийн дотор тэрбээр намынхаа нөхрийн шахааны хямд нүүрсээ нийлүүлж дуусгангаа Монголчуудын гаруй хувийг хордуулах гэж байгаа бололтой юм.
Ингэж төр түмний 100 гаруй тэрбум төгрөгийг салхинд зүгээр шахам хийсгэж байхаар гэр хорооллын айл өрхийн дэд бүтцийг шийдэх боломж байсан. Ядаж л тэр мөнгөөрөө хагас коксжсон түлшний үйлдвэр барихад анхаарал хандуулсан бол агаарын бохирдлын хэмжээ ингэтлээ гамшигийн хэмжээнд хүрэхгүй л байсан байх. Өөрөөр хэлбэл утаагүй зуух гээчийг гэр хорооллын дийлэнх айлд тараачихсан энэ үед хагас коксжсон түлшний үйлдвэр барихад анхаарал хандуулчихбал асуудал арай л түргэн шийдэгдчих байх.
Түргэн гэдэгт анхаарал хандуулаад байгаагийн учир нь агаарын бохирдол хүүхдийн оюун ухаан, сэтгэхүйд утаа, агаарын бохирдол нөлөөлдөг. Мөн агаарын бохирдол ихтэй газар амьдардаг хүн амын дунд амьсгалын замын үрэвсэл, харшлын гаралтай эмгэг, зүрх судас, хоол боловсруулах замын эмгэг, арьс салстын үрэвсэл, харшлын гаралтай эмгэгүүд элбэг тохиолддог. Тухайлбал нүүрстөрөгчийн дутуу исэл нь хүний амьсгалж буй агаартай хамт хүний биед орж, цусны гемоглобин гэсэн уурагтай нэгдээд төв мэдрэлийн системд нөлөөлдөг. Ингэснээр бие сулрах, толгой өвдөх, бөөлжих, дотор муухайрах, ухаан алдуулах зэрэг амь насанд аюултай бохирдуулагч юм. Харин азотын ислүүд нь хүний хамар, нүдний салст бүрхэвчийг цочроож алсдаа уушгийг үрэвсүүлэж, хорт хавдар үүсгэх аюултай бол хүхэрлэг хий нь хүний уургийн солилцоо дааврын үйл ажиллагааг алдагдуулдаг. Хөө тортог, том, нарийн ширхэгтэй тоосонцор нь амьсгалын замыг бохирдуулахаас гадна уушгины архаг өвчин болон хорт хавдар үүсгэгч бодисыг дамжуулагч үүргийг гүйцэтгэдэг.
Профессор Кирк Смит хэлэхдээ “Агаарын бохирдолд хамгийн их хортой нь нүүрсний утаа. Хөгжиж буй орнууд нүүрсийг шатааж, түлшний зориулалтаар хэрэглэдэг учраас энэ нь агаарт маш их хэмжээний бохирдол үүсгэдэг. Агаарын бохирдол тэр дундаа нүүрсний утаанаас болж хүн амын дунд уушигны архаг өвчнүүд, зүрх судас, төрөхийн хүндрэл, дутуу төрөлт, эхийн эндэгдэлд шууд нөлөөлдөг. Хамгийн эмгэнэлтэй нь нүүрсийг эмзэг бүлгийн буюу амжиргааны төвшин доогуур орлоготой хүмүүс хэрэглэдэг. Эдгээр айл өрх өөрсдийгөө болон тухайн улс, хот, аймагт амьдарч байгаа хүмүүсийг нийтэд нь хордуулж байгаад гол учир байгаа юм. Хэрэв улсын хөгжил, эрүүл мэндээ бодож байгаа бол нүүрснээс татгалзах хэрэгтэй. Нөгөө талаар Улаанбаатар нь далайн төвшнөөс 600-700 метр өндөрт дөрвөн уулаар хүрээлүүлэн оршдог, салхины дундаж хурд бага учраас нэг өрөөнд амьдарч байгаа мэт байна. Тиймээс өрөөний цонхоо нээхгүй утаа гаргаад байвал ямар байх вэ тэрэн шиг л нөхцөлд улаанбаатарчууд амьдарч байна гэж ойлгож болно” хэмээн хэлж байсан.
Тэгэхээр нийслэлчүүдийн эрүүл мэнд хичнээн эмэгнэлтэй байгаа нь ойлгогдож байгаа бизээ.
Төр түшилцэж, Засаг, нийслэлийг тэргүүлж байгаа болон салбар хариуцсан сайд нь энэ цаг үед идэвхитэй ажилла. Үүнийг нийслэлчүүд та нараас шаардаж байна.
Бэлтгэсэн А.Баярмаа
Зочин · 2013/12/09
tiim gesen said nuursnees sain ashig olood gantsaraa zarah sanaatai baganuur, nalaihiin ihenh amiig haagaad uur humuust nuurs uguulhgui shidwer gargsan gesen.
Зочин · 2013/12/09
сайдын зарж байгаа нүүрснээс худалдаж авбал утаа яалгардаггүй гэсэн шүү .
Зочин · 2013/12/09
nuurschin saidtai bhad yahaw dee ulsiin ih huraliin gishuud utaasnas zugtaad gadaadaa amaraad yawchihsan said ni end nuursee borluulah geed zawgui guij bhad utaa garnuu bna uu hamaa baijuu
Зочин · 2013/12/08
Энэ МАН, АН ямар ч ялгаа байхгүй. Бүгд л мөнгө идсэн, идэж байгаа, идэх гэж шүлсээ цавьруулж байгаа. Гэхдээ идлээ гэхэд учиртай идэж болно.Бүгдийг чадна, хийнэ гэж анхнаасаа хэлж, МАН-г хийдгүй авилгалчид, төрийн мөнгө завшигчид гэж хараан зүхдэг хүмүүсийг одоо ямар байгааг харлдаа. Өөрсдөө тэднээс долоон дор хийсэн олигтой зүйлгүй яриал, яриал, яриал. Түүнд нь нөгөө дагалдан баясаж хөөрж явдаг, дэмждэг хүмүүс нь ярьсан болгонд нь одоо болтол итгээ л итгээ л. Даан ч харамсалтай. 3 жилийн дараа Алтанхуяг гуай 2 жилийн дараа утаагүй болно хэмээн яривал дахиал итгэх хүмүүс. Учир нь 3 жилийн дараа өмнө юу гэж ярьсныг мартдаг дэмжигчидтэй, бас мартуулах гэж зүтгэдэг намтай болохоор бүгд л мартана. Тэр үед бидний амьдрал ямар байх бол? ямар ч байсан дээшлэхгүй нь ойлгомжтой, тэд юу хийж байх вэ? ярьсаар л байх байх гэж. Өмнө нь АН-ын ярьдаг байсан, амласан зүйлийг та нар санаж байна уу? санах гээд оролдоод үзээрэй. Ямар ч байсан нэг ч ярьсан зүйл нь бүтээгүй, ярьж амласан зүйлийн талаар хийх гэж дорьвитой зүйл юу ч хийгээгүй, ЮМ ХИЙХ Ч ҮГҮЙ ХҮМҮҮС!!! Яриал, яриал, яриал, яриал
Зочин · 2013/12/08
Утаанаас болж харшилтай болж буй хүмүүс улам олширч байна. бас харшил хөдлөөд хэцүү бн шүү эцэстээ ард түмэнд чимээгүй дахал болж түгэн үхэл рүү түлхэж байна шдээ. Ийм л юмэы эсрэг эрүүл мэндийнхээ төлөө жагсаж тэмцэх хэрэтэй ард бидэнд тэмцлээс өөр юу ч туслахгүй, утаа нэрээр угаасан мөнгө нь хэд билээ одоо энэ утаатай үед нь босч тэмцье
Зочин · 2013/12/08
Ene utaanaas bolood ongots buuj chadahgui butsaad bna shdee
Зочин · 2013/12/07
МАН-ынх бас хувааж идэдэг байсан юм байна. АН гишүүд өөрөсдөө идээд ард түмэн нь юмны үнийн өсөлтөнд гуйлагчин болж гүйцлээ
Зочин · 2013/12/07
Би уул нь сонгуулиа АН-д өгсөн. Өгсөн сонголтондоо харамсаж байна.
Зочин · 2013/12/07
Алтанхуяг нүүрс шуудайлж зарснаас хойш утаа бүүр их ихэслээ. Хоёр жилийн өмнө арай ч ийм байгаагүй. Алтанхуягийг гарснаас хойш арай дэндлээ энэ утаа.
Зочин · 2013/12/07
хүн амын хэт төвлөрөлөөс л болоод байна шүү дээ
Зочин · 2013/12/07
ПААХ ЕО!
baerdene · 2013/12/07
Uls turchid bol ***** ulsuud shuudee. Ter tusmaa mongoliin uls turchid bil ard tumniigee yaduu bailgaj baigaad l uursduu bayjaad ulsiin zardlaar huuheduudee surgasan nertei arhichid bolgoj iruuleed l ted ni end turiin alban haagch nertei abilgalch
Зочин · 2013/12/07
Bolson boloogui mongo zarj end tendgui humuust hoyoriin hoorond mongo taraaj ogj bsanii orond bugdiig ni niiluuleed dahin 1tsahilgaan stants barij ger horoolold tsahilgaanaar haldag halaaguur zergiin xuilsiig taraaj tsahilgaanii ortogiig buuruulj baij ene ih utaa arilah baihaa tsomiin uildwer barij yum hiie gd bsan ulsuud tsahilgaan stants barij yumaa hiigeech chadahgui malnuud
Зочин · 2013/12/07
Naa hvmvvs chin gesen busdiin adil hvn shdee ymar ene ih utaa tortogiig 1 jiliin arilgachina gej bhkv tgl hiie geel helsen n buruutan tsag hugatsaanaas hamaarah yumiig odoo ingeel yarij mungu turgurg idlee geed yarij suuhiin ta bvgd oorsdoo ter alban tu****l deer suugaad ymar bh bsan boloo geed bodoj vzsenvv tgl hariutslaga tootsuuldag shvvmjlvvldeg hedhen hvmvs busad oo sewiiin harj unagaaah gesen hvmvvs bdag boljdee mongoliin niigem ingej negnee shvvmjilj suuhaar bvgd ooor oort noogdson ajilaa shudargaar hiiwel arai l deer bhdaaa.Zuragt radio gaar garch bgaa yum n owoo neg yum hiiih gej bgaa negniigee shvvmjleh chamlah terniihee orond ingewel deer zow gd zowshiltsood yvsan deer bh gej bodogdohiin negniihee ariiig muu g n yarij delgej yvsanii orond hvn bvr onoogdson ajlaa hiij zowshiltsol aldaa dutagdlaa ololtsood yvbal arai ilvv eyreg vr dvn garah bh gej jiriiin neg mongol ulsiiin irgeniii zvgeer bodoj bna.