Сүүлийн өдрүүдэд МАН-ын гишүүдийн дунд халуухан уур амьсгалтай зүйлс их болж байгаа. Энэ бүхний эхлэл нь өнөөх 60 тэрбумын бичлэг билээ.

Намын лидерүүдийн нэг Ц.Нямдорж энэ бичлэгийг эвлүүлэг биш хэмээн яриа өгсөн бол үүнээс ч илүү ширүүн яриаг УИХ-ын гишүүн, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр "Өдрийн сонин"-д өгсөн яриандаа дурьджээ. Тэрбээр энэ ярилцлагыг хийснээр У.Хүрэлсүхтэй хийх тэмцлээ эхлүүлж байгаагаа ч тодотгосон юм. 

Шадар сайд Хүрэлсүхийн Херогийн Б.Баатартай хийсэн бичлэгийн талаар ярихдаа түүнийг Топор нэртэй муужгай гэсэн юм. Муужгай гэдэг нь тагнуулч гэсэн хэллэг аж. Тиймээс Ардчилсан намынхантай нийлэн намынхаа дотоод асуудлыг бусдад тараасан нууц тагнуул буюу муужгай хэмээн хэлжээ. Үүнээс гадна "УИХ-ын гишүүд чинь Тавантолгойн цэргийн баазад хоёр өдөр бай буудаж, архи ууж байгаад л цол нэмдэг. Тэгэж л хурандаа цолтой болсон. Цэргийнхэн дунд өргөсөн тангараг, үерхсэн нөхдөөсөө урвадаг шарвадаг хөгийн новш байдаггүй. Хүрэлсүх үхсэнийх нь хурандаа байдаг юм. Монгол цэргийн хувцасыг дахин өмсөх эрх энэ хүнд байх ч үгүй хэмээн ширүүхэн хэлээд авчээ. 

Үүнээс гадна түүнийг албан тушаалаас гадна намаасаа өөрийн хүсэлтээрээ гарах хэрэгтэй гэдгийг ч хэлжээ. Энэ мэтээр эрхэм гишүүний яриа тун ширүүхэн уур амьсгалтай яриа болсон байна. Та бүхэн энэхүү ярилцлагыг Өдрийн сонины наймдугаар сарын 18-ны дугаараас бүрэн эхээр нь уншаарай.