Замаар яаж мөнгө хийж болдгийг, улс төрд хэрхэн ашигладгийг, бас дээр нь замыг хэрхэн там болгож хүмүүсийн амь насаар тоглож болдгийг жинхэнэ утгаар нь харуулсан УИХ-ын тшүүн Д.Дамба-Очирын хуудуутай үйлдлийн горыг монголчууд өнөөдрийг хүртэл эдэлсээр буй.

Учир нь Улаанбаатар-Лүн чиглэлийн 106.2 километр замын тендерийг 2007 онд Д.Дамба-Очирын “Очир төв” компани авч Лүнгийн замын хатуу хучилтыг хуулж хаяснаас бүх зүйл эхэлсэн түүхтэй. Улсын төсвөөс хэдэн арван тэрбумыг

 

 зарцуулаад байхад долоон жил дуншиж дуншиж ашиглалтад орсон хойноо өнөөх зам нь жолооч нарын үйл лайг үзээд барахгүй олон хүний амьдралыг дээсэн дөрөөн дээр дэнжигнүүлэн, чичрүүлсэн нь бодит үнэн юм.

Наандаж “Арын хаалга”-даж авсан тендерээ гүйцэтгэхгүй хэдэн жилийг ардаа орхисноос болж тус зам тэнгэрт хадсан их тоос шорооны голомт болсноор нөхөж барахгүй их хохирол авчирсан юм. Ер нь замын төндерээр халаасаа дүүргэж, Монголын төрийг уландаа гишгэдэг жишээ ганц энэ биш ээ. Яг ийм шалтгаанаар хариуцлага нэхэгдэж буй улстөрч бол Д.Гарамгайбаатар. Түүний гавшгай үйлдлийнх нь харгайг монголчууд бид мөн л багагүй хүртсэн. Д.Дамба-Очирын хулхи үйлдэлтэй зэрэгцсэн уг дуулиант хэргийг нэхэн сануулбал, Б.Гарамгайбаатарын хүү Г.Тэнгисийн “Монроуд" компани Халзан бүргэдэй, Солонготын давааны чиглэлийн 100 километр замыг барихдаа 37.2 тэрбум төгрөгийн тендерээ 46.3 тэрбум болгож нэмэгдүүлсэн байдаг. Уг хэрэгтэй холбогдуулан түүнийг Авилгатай тэмцэх газраас шалгаж, cap гаруйн хугацаанд саатуулсан. Ямартай ч шалгуулаад, хянуулчихаж. Гэтэл эрдэнэт хүний амь насыг эрсдэлд учруулсан Д.Дамба-Очиртой хариуцлага тооцож, хянаж шалгах зориг зүрхтэй аавын хүү Монголын төрд бий юу. Өнөөдрийн байдлаар түүнтэй тэр олон хууль, хяналтын байгууллагын аль нэг нь ч хариуцлага тооцож, шалгасангүй. Харин ч Лүнгийн замыг барих өртгийг хэд дахин нэмэн, татвар төлөгчдийн мөнгөөр улс төр хийсэн энэ хүн өдгөө УИХ-ын сэнтийд хоёронтоо залраад байна.

ОХУ-ын Одесс хотын Политехникийн дээд сургуулийг автоматжуулалтын инженер мэргэжлээр 1986 онд төгссөн тэрбээр 1991 онд “Очир төв” компаниа үүсгэн байгуулжээ. Улмаар 2000 оноос уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр"-т худалдаа эрхэлсэн орлогч захирлын сэнтийд таван жил заларсныхаа дараа Эрдэнэт хотын МАН-ын даргаар томилогдсноор түүний улстөрийн карьер эхэлсэн байдаг. Яг энэ үед буюу 2006 онд Улаанбаатар-Лүн чиглэлийн 106.2 километр хатуу хучилттай авто замын барилгын ажлыг улсаас эргэн төлөгдөх нөхцөлтэй, тухайн компани өөрийн хөрөнгөөр гүйцэтгэх олон улсын тендер зарлахад энэ төндерт Орхон аймгийн Д.Дамба-Очир захиралтай “Очир төв” компани 21 тэрбум төгрөгөөр барьж гүйцэтгэхээр шалгарсан байна. Ингээд Зам тээвэр, аялал жуулчлалын яам болон “Очир төв” компанийн хооронд 2007-АБЗ-16 дугаартай гэрээ байгуулж, уг замын ажлыг 2008 оны арваннэгдүгээр сарын 1-нд ашиглалтанд оруулахаар тохиролцсон ч УИХ-ын ээлжит сонгууль давхацаж таарсан байдаг. Эндээс л Лүнгийн зам дунших, Д.Дамба-Очир УИХ-ын гишүүний сэнтийд залрах эхлэл тавигдсан түүхтэй. Тэрбээр УИХ-ын гишүүн болсныхоо дараахан Лүнгийн зам ашиглалтад өгөх хугацаа яагаад хойшлогдсон талаар 2009 оны арваннэгдүгээр сард хэвлэлд өгсөн ярилцлагадаа “...Энэ хямралтай цагт, зээл олгохгүй байгаа ийм хүнд үед бүхэл бүтэн 123 километр зам барьж дуусгана гэдэг амар ажил биш. Гэсэн ч манайхан дийлэнхийг нь хийчихсэн. Одоо 20 километр замын асуудал л байна. Замын ажил улирлын чанартай болохоор одоо түр зогссон. Намайг зам барих мөнгийг аваад идчихсэн, сонгуульдаа ашиглачихсан мэтээр ярьдаг. Өнөөдрийг хүртэл бид ганц л  зүйлийг хариуцлагатай мэдэгдэж байгаа. “Очир төв” компани замын ажил гүйцэтгэсэн мөнгөө улсаас аваагүй байгаа. Өөрийн хөрөнгөөр барьж байгаа, бүх ажил дууссаны дараа санхүүжилтээ нөхөж авах хууль дүрэмдээ захирагдаж байгаа шүү... Бид нийт тавьсан замын ажилдаа 16 тэрбум төгрөг зарцуулчихсан байгаа ...” гэсэн бол нэг жилийн дараа буюу 2010 оны есдүгээр сарын эхээр өгсөн ярилцлагадаа эрхэм гишүүн хоөр дахин их тоо хэлсэн байх юм. Үүнд “...Есдүгээр сарын 15-20-ны хооронд улсын комисс хүлээж авах байх. Түүний дараа л бидэнд мөнгөө авах эрх нь нээгдэх юм. Үндсэндээ энэ зам 13-14 тэрбум төгрөгийн алдагдалтай боссон... Нийтдээ 34 тэрбум төгрөгөөр ашиглалтанд орж дуусч байна...” гэжээ. Эндээс дүгнэж үзвэл, 2009 онд дутуу гэж байсан 20 километр замыг “Очир төв” компани 18 тэрбум төгрөгөөр барьсан болж таарч байна. Эсвэл 2011 оны төсвөөс ахиухан нөхөн төлбөр авахын тулд ийнхүү башир арга хэрэглэсэн бололтой юм. Тэгвэл 2007-2009 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтын аудитын тайланд энэ талаар ямар зүйл дурьдагдсаныг сийрүүлэн танилцуулъя.

♦2009 оны улсын төсвийн хөрөнгө оруулаптын аудитын тайланд “2009 онд Зам тээвэр, барилга хот байгуулалтын салбарт ашиглалтад оруулаагүй ажлын 12 гэрээний 306.9 километр авто зам, зургаан гэрээний 1304.8 метр урт төмөр бетон, нэг гэрээний 127.1 метр модон гүүрийн барилгын ажлуудын талаар гэрээ дүгнэж, сайдын зөвлөлөөр хэлэлцэн шийдвэр гаргасан ч явцын хяналт, гэрээний үүргийн биелэлт хангалтгүй байна гэсний дунд “Очир төв” компанийн Улаанбаатар-Лүн чиглэлийн 106.2 километр автозам гэж тодоос тод бичжээ.

♦ Харин 2008 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтын аудитын тайланд "... Ашиглалтад өгсний дараагийн жилээс эхлэн гурван жилийн хугацаанд улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр өөрийн хөрөнгөөр гүйцэтгэх Улаанбаатар-Лүн чиглэлийн 106,2 кмасфальт бетон хучилттай 21.238.9 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий ажлыг гүйцэтгэхээр 2007 онд “Очир төв” компани шалгарч, 2008 оны арваннэгдүгээр сарын 1-нд ашиглалтад оруулах гэрээ байгуулсан боловч 45 километр авто замын асфальт бетон хучилт хийж, нийт төсөвт өртгийн 58.5 хувь буюу 12.4 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий ажлыг дуусган, 61.1 километр авто замын суурь, хучилтын ажил хийгдээгүй дутуу байна. Ажлыг үргэлжлүүлэхэд санхүүгийн эх үүсвэр дутагдаж байгаа ба хийсэн ажлын гүйцэтгэлээр барьцаалж арилжааны банкнаас зээл авах, эсвэл хийгдсэн ажлын гүйцэтгэлээс 3-4 тэрбум төгрөгийг төсвөөс олгуулах замаар асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байгааг харгалзан, хугацааг 113 хоногоор буюу 2009 оны наймдугаар сарын 21-ны өдрийг хүртэл сунгасан байна” гэжээ.

♦ Мөн 2007 оны хөрөнгө оруулалтын гүйцэтгэлд хийсэн аудитын тайланд “Улаанбаатар-Эрдэнэсантын чиглэлийн замыг хатуу хучилттай болгон шинэчлэх ажлын 62.1 километр авто замыг “Монроуд” компанитай, 106.2 км замыг “Очир төв” компанитай өөрийн хөрөнгөөр эргэн төлөх нөхцөлтэйгээр хийж гүйцэтгэх гэрээ байгуулсан. Гэрээний хавсралтад барилгын ажлыг ашиглалтад оруулсны дараагийн жилээс эхлэн эхний жилдээ санхүүжилтийн 30 хувийг, хоёр дахь жил 30 хувийг, гурав дахь жил үлдэх 40 хувийг барагдуулахаар тохиролцсон байна. Гэтэл барилгын ажил дуусаагүй байхад дээрх гэрээг зөрчин Монгол Улсын 2007 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар хоёр тэрбум төгрөг олгохоор баталж, Засгийн газрын 2007 оны 329 дүгээр тоггоолоор гүйцэтгэгч нарт дөрвөн тэрбум төгрөг нэмж олгохоор зохицуулан улмаар “Монроуд" компанид дөрвөн тэрбум, “Очир төв” компанид хоёр тэрбум, нийт зургаан тэрбум төгрөг олгожээ” гэсэн байх юм.

Эндээс үзвэл, УИХ-ын гишүүний сэнтийд хоёронтоо заларсан Д.Дамба-Очир нь зам барих нэрийдлээр улсын төсвөөс 2007 онд хоёр тэрбум төгрөг авсан хэрнээ аваагүй гэж мэлзсэн болж таарах нь. Мэдэн будилсных нь шалтгаан нь зам барих мөнгийг сонгуулийн кампанит ажилдаа зарцуулсан гэх ам дамжсан яриаг батлах мэт.

Анх 21 тэрбум төгрөгийг өөрийн халааснаас гаргана гэж ам гарсан Д.Дамба-Очир гэрээнд гарын үсэг зурсныхаа дараахан хэлсэн үгнээс буцаж улсаас их хэмжээний мөнгө гаргуулан авсан байдаг. Тэгсэн ч өнөөх алдарт Лүнгийн зам тоосондоо дарагдсан хэвээр байсан тул төрөөс арга буюу “дэмжлэг” үзүүлэхээр болж Засгийн газраас бонд гаргаж 7.5 тэрбум төгрөгийн үнэт цаас түүнд олгохоор шийдвэрлэсэн байна. Гэтэл Д.Дамба-Очирын ямар шантаажинд орсон юм дээр нь нэмж 22 тэрбум төгрөгийг уг компанид шилжүүлж, тамын замыг нь дэмжсэн байдаг. Ингэж гурван жилийн дотор дуусгах гэрээтэй замаа долоон жилийн дараа улсын төсвөөс тэрбум тэрбумаар нь шимэн сорон байж дуусгасан нь нэг жил ч “наслалгүй” цөмөрч, хэлтэрч унасаныг нь бичихээс ч ичмээр юм даа. Тиймээс ч Лүнгийн замтай холбоотой асуудлаар жолооч нар Сүхбаатар дүүргийн шүүхэд Д.Дамба-Очир гишүүнд хаягласан гомдол гаргаж байсныг иргэд мартаагүй гэж найдъя. Гэсэн ч хууль хяналтын байгууллагынхан түүний энэ хуудуутай үйлдлийг шалгаж зүрхэлсэнгүй. Аргагүй л том артай, том нударгатай, нөлөөтэй нь энэ биз. Уг нь бол түүний зам барьсан асуудлыг нь шалгахад нэлээн хуудуу гарна гэдгийг эх сурвалж өгүүлсэн. Даанч Авилгатай тэмцэх газраас эхлээд Улсын Мөрдөн байцаах газар хүртэл туүний толгойг илэхээс өөр хийж чадах зүйлгүй бололтой юм. Уг нь хууль, хяналтын байгууллагынхан гэмт хэргийг илрүүллээ гэж ирээд л өөрсдийгөө сурталчилдаг. Гэтэл Лүнгийн замыг там болгож, улсын төсвөөс тэрбум, тэрбумаар нь халаасалсан нөхрийг бөөцийлөх нь гайхшрал төрүүлнэ. Хэвлэлийн хуудсыг сөхөж үзвэл, Д.Дамба-Очир гишүүний “Очир төв” компани нь “Анод" банкнаас зээл аваад, муу зээлийн ангилалд оруулсан компаниудын жагсаалтад байсныг энд сануулах илүүц биз ээ. Эх сурвалжийн баталснаар Д.Дамба-Очир “Анод” банкийг үүсгэн байгуулах гэрээг 1998 оны аравдугаар сарын 14-ний өдөр үзэглэхдээ тус банкны удирдлагуудтай нийлж банкны дүрмийн санг нэмэгдүүлэх буюу их хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн хэмээн холбогдох бичиг баримтад гарын үсэг зурж байжээ. Түүнийгээ дүрмийн санг нэмэгдүүлэх гэж хөрөнгө оруулалт хийгээгүй гэдгээр тайлбарладаг байна. Гэсэн ч түүнийг “Анод” банк дампуурсан хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн 156,2-оор буюу банкны байгууллагын ажилтан шунахайн сэдлээр буюу хувийн ашиг сонирхлын үүднээс мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо болон банкны зээлийн үйл ажиллагааны тухай хууль тогтоомж зөрчсөн гэж үзэн сэжигтнээр татан мэдүүлэг авч эхэлсэн талаар хэвлэлүүд бичиж байв. Зарим эх сурвалж түүнийг “Очир төв” компанийн ерөнхий захирлаар ажиллаж байхдаа 2004 оны хоёрдугаар сард нэг тэрбум төгрөгийг тус банкны дүрмийн санд оруулсан ч төд удалгүй хөрөнгөө татсан гэсэн мэдээлэл ч бий. Тэрбээр Улаанбаатар-Лүн чиглэлд хатуу хучилттай 106.2 км замыг барьж шинэчлэх нэрээр санхүү нь хүндэрч дампуурах нь нэгэнт тодорхой болсон тус банкнаас 10-аад тэрбум төгрөгийн зээл авсан гэдэг. Тиймээс ч банк дампуурсан хэрэгт түүний оролцоо бий эсэхийг хууль хяналтынхан тогтоохоор мөрдөн байцаах ажиллагаа явуулж байгаа гэх мэдээлэл гарч байсан удаатай. Бодит үнэн гэвэл “Анод” банк дампуурснаас болж банкны удирдлагууд хууль, шүүхийн хаалга татсан. Зарим нь хэдэн жилийн ял сонсож, хорих газарт тарчилж байхад хамтран үйлдсэн мань Д. Дамба-Очир уснаас хуурай гарч дөнгөөдөхөв. Банк дампууруулсан ч төрийн хууль, цааз нөлөөлсөнгүй, улсын хөрөнгийг хэдэн тэрбумаар нь халаасалж, улмаар эрдэнэт хүн амь насаа алдаж, эрүүл мэнд хохироход “нөлөөлсөн” төрийн хууль, цааз бас л үйлчилсэнгүй. Монгол Улсын Үндсэн хуульд Монгол Улсын иргэн бүр хуулийн өмнө эрх тэгш байх эрхтэй гэж заасан нь бий. Тэгвэл энэ үндсэн эрхээ монголчууд бид адил тэгш үнэхээр эдлэж чадаж байна уу. Хэдий болтол Д.Дамба-Очир шиг нөхдүүд хуулиар тохуурхаж, ард иргэдийн татварын мөнгөөр халаасаа дүүргэж, төрийн өндөр сэнтийд залрах юм бэ.

 

 

Г.НАЦАГ-ЭРДЭНЭ

/ҮНДЭСНИЙ ШУУДАН/