Нийслэлд цацрагтай холбоотой үйл ажиллагаа явуулж буй цацрагийн үүсгүүр хэрэглэгч байгууллага, аж ахуйн нэгжүүд Цөмийн энергийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.5-д заасны дагуу цацрагийн үүсгүүрийн ашиглалтын бүртгэл, жилийн эцсийн тооллогын дүн, дотоод хяналтын тайлан, мэдээг 12 дугаар сарын 20-ны дотор Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Цөмийн болон цацрагийн хяналтын хэлтэст ирүүлнэ үү.

 

 

ЦАЦРАГИЙН ҮҮСГҮҮРИЙН АШИГЛАЛТЫН БҮРТГЭЛ, ЖИЛИЙН ЭЦСИЙН ТООЛЛОГЫН ДҮН, ДОТООД ХЯНАЛТЫН ТАЙЛАН МЭДЭЭНД ТУСГАХ АСУУДЛУУД

  • Цацрагийн үүсгүүрийн ашиглалтын бүртгэл, жилийн эцсийн тооллогын дүн,
  • Цацрагийн хамгаалалтын хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг хэрэгжүүлсэн байдал. Үүнд:
  • Цөмийн энергийн тухай хууль,  холбогдох дүрэм, журмын мөрдөлт, хэрэгжилтийн талаар
  • Байгууллагын цацрагийн хамгаалалтын хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх төлөвлөгөө, цацрагийн болзошгүй ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангуулах чиглэлээр авч хэрэгжүүлсэн ажил, үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардлагатай төсвийг шийдвэрлэсэн байдал
  • Цацрагтай ажиллагчдын ажлын байрны ажиллах хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулсан талаар
  • Цацрагийн  хамгаалалт, аюулгүй байдал хариуцсан алба, нэгж ажилтны хийж хэрэгжүүлсэн ажил,
  • Цацрагийн аюулгүй байдалд дотоод хяналт хийсэн байдал, ажлын байрны хяналт,  ололт, дутагдалтай талууд, хүрсэн үр дүн,
  • Цацрагтай ажиллагчдын хувийн тунгийн дозиметрийн хяналт, Мэргэжлээс шалтгаалах эрүүл мэндийн үзлэгийн талаар,
  • Ажлын байрны хяналт, цацрагийн хэмжилтийн багаж, түүний ашиглалт, баталгаажуулалтын талаар,
  • Цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлыг хангуулах, цацрагийн хамгаалалтыг сайжруулах талаар шинэлэг санаа хэрэгжүүлсэн байдал,
  • Цацрагийн хяналтын ажилтан, цацрагтай ажиллагчдын цацрагийн  хамгаалалтын сургалтын талаар,
  • Үр дүн, санал, тулгамдаж буй асуудлын талаар

 

НИЙСЛЭЛИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗРЫН

ЦӨМИЙН БОЛОН ЦАЦРАГИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХЯНАЛТЫН ХЭЛТЭС