Онгоцны билетийн үнэ тав дахин нэмэгдэх үү?
7 цагийн өмнө
АН-ын угшилтай даргатай “Эрчис ойл” Засгийн газрын эсрэг ажиллаж онгоцны шатахуун сумалгааны үнийг 5 дахин нэмлээ
Засгийн газрын эсрэг хэмээн тодотгосны учир нь “Эрчис ойл” ТӨХК АН угшилтай даргатай гэж ордны тамхины цэг дээр яригдах эхлэв. Ардчилсан нам олон зангаасаа болж засгаас хөөгдөх шахуу гараад 1 сарын нүүрийг үзэх гэж байна. Тэд дараагийн Засгийн ажилд тушаа болоё гэж шийдсэн үү ямартаа ч яг жуулчны улирал эхлэх энэ үед нисэх онгоцны буудлын шатахуун цэцэглэлтийн үнээ энэ сараас буюу 06 дугаар сараас эхлэн 5 дахин нэмжээ.
Өмнө нь онгоцны сумалгааг ИНЕГ-ын Шатахуун хангамжийн алба хариуцдаг байсан бол 2025 оны 05 дугаар сараас эхлэн “Эрчис ойл” ТӨХК сумалгаа хийдэг болсон. Тэд 1 тонн тутмыг 32,000 мянган төгрөгөөр цэнэглэдэг байсан бол одоо 150,000 мянгаар цэнэглэхээр үнээ ийнхүү ОГЦОМ 5 дахин нэмчихлээ.
Гэтэл энэхүү компанийн анх гарч ирсэн гол зорилго нь ердөө ХЯМД ШАТАХУУНААР ХАНГАХ байв.
Эргэн сануулахад, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын бүрэлдэхүүнд байсан сайд тухайн үед Ц.Туваан, “ОХУ-тай хамтарсан компани байгуулахад асуудал үүсэхгүй гэж байсан. Ийнхүү 2025.04.16-ны өдөр "Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр"-ийн төслийг хэлэлцэж, ОХУ-ын "Роснефть" компани, Монголын "Эрчис ойл" компанитай хамтран "Чингис хаан" онгоцны буудлыг түшиглэн хамтарсан компани байгуулахаар болж хоёр улсын Засгийн газар хооронд хэлэлцээр байгуулсан. Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд асан Ц.Туваан, "ОХУ-тай хамтарсан компани байгуулах асуудалд ямар ч дарамт шахалт байхгүй. Хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр. Нэгдүгээрт Монгол Улсад нефть бүтээгдэхүүн тогтвортой ханган нийлүүлэх хэлэлцээр, хоёрдугаарт агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай хэлэлцээр байна. Тэгэхээр энэ хоёр хэлэлцээрийг хамтад нь байгуулах саналыг ОХУ-аас гаргасан. Бидний хувьд нэг сумаар хоёр туулай буудаад явж байна. Монгол талын 60 хувийн оролцоотой компани учраас дийлэнх шийдвэр манай талын саналаар шийдэгдэнэ. Онгоцны түлшний үнэ нэмэгдэх тусам нислэгийн зардал өснө. Үүний ачаа хаана ирэх вэ гэвэл зорчигчдын нуруун дээр ирнэ. Тэгэхээр бид ханган нийлүүлэх асуудлыг ярьж үнэ нэмэгдүүлэхгүй нөхцөл байдлыг бий болгоно” гэж амлаж байжээ.
Харамсалтай нь Л.Оюун-Эрдэнийн засгийн газрын энэ шийдвэр Г.Занданшатарын засгийн газрын үйл ажиллагаа эхлэнгүүт анх гарч ирсэн зорилгоосоо эсрэгээр ажиллаж онгоцны шатахуун сумалгааны зардлыг 5 дахин нэмчихлээ. Энэ нь мэдээж МИАТ-ын үйл ажиллагаанд шууд нөлөөлнө, билетийн үнэ нэмэгдэнэ.
Энэ нь эргээд онгоцны шатахууны сумалгааны зардал нэмэгдсэнээр нөгөө л ард түмний нуруун дээрх ачаа нэмэгдэнэ. Өөрөөр хэлбэл, онгоцоор зорчих зорчигчдын билетийн үнэ нэмэгдэх гол шалтгаан юм.
МИАТ компани үндэсний гэх брендээ арай ядан барьж, алдагдал бэрхшээл дундаас хэрхэн гарах аргаа олох гэж зүтгэж байхад МИАТ-ынхаа эсрэг, өргөн утгаараа монголын эдийн засгийн эсрэг бодлогыг “Эрчис ойл” гэх АН-ын угшилтай даргатай компани хийж байгаа бололтой.
АН засагт байхад тэд үнээ нэмээгүй, харин АН засгаас гарангуут Г.Занданшатарын Засгийн газарт дарамт учруулахуйц шийдвэр гаргаж, онгоцны билетийн үнэ нэмэгдэх иргэдийн бухимдлыг төрүүлэх халтай шийдвэрийг гаргачихлаа.
Өргөн утгаараа манай улсад ирэх жуулчдын тоо онгоцны билетийн үнээс шалтгаалан буурах магадлал ч бий. Нэг засаг солигдоход Монгол Улсын бодлого өөрчлөгдөнө гэж байхгүйсан. 2024 онд Монгол Улсад 810 мянган жуулчин ирсэн бөгөөд дотоодын эдийн засагт 1,6 тэрбум ам.долларын орлогыг бүрдүүлсэн дүн гарсан.
Гэтэл яг жуулчдын улиралд “Эрчис ойл” ТӨХК онгоцны сумалгааны үнийг 5 дахин нэмсэн нь онгоцны билетийн үнэ 5 дахин нэмэгдэх шалтгаан болчихлоо, Г.Занданшатар Ерөнхий сайдаа. Г.Занданшатар Ерөнхий сайд хүнд нөхцөл байдалтай эдийн засгийг хүлээж авсан. Тэрээр энэ хүнд цаг үед эдийн засгийг хэрхэн яаж чиглүүлэх, төсвийн орлогоо хэрхэн бүрдүүлэхээр толгойгоо гашилгаж л суугаа. Гэтэл жуулчдын тоог хумих, онгоцны билетийн үнэ нэмэгдэх эсрэг бодлого гаргадаг “Эрчис ойл” ТӨХК гаргачихлаа.
Б.Уранжаргал
sonin.mn
Зочин · 2 цагийн өмнө
TSAGR SHAALGYYLN80955877
Зочин · 7 цагийн өмнө
DYYDLGR80955877UILCHLN MERGJLN SEKSDMR
Зочин · 7 цагийн өмнө
SEXSYGR VANXANI AJIL XN ANUSN SEKSDX ALNI SEKSYGR