Ерөнхий сайдаасаа урвасан болон урваагүй сайд нар
өчигдѳр
Монгол хэлний тайлбар тольд “урвах” гэдгийг “дайсан этгээдийн талд орох, тэрслэх, шударга биш явах” хэмээж. Дэлхийн 200 гаруй улсын дунд Монгол хэмээх тусгаар тогтносон, бүрэн эрхт улс оршин буй. Тусгаар улсын хувьд бид хүсэл зорилготой, эрх ашигтай, мэдээж төрийн нууцтай. Мөн эх орны эрх ашиг хэмээх чухаг зүйлтэй ард түмэн. Тэрхүү эрх ашгаас урвах явдлыг урвагч, бүр хатуухан хэлбэл эх орноосоо урвагч хэмээн нэрлэдэг. Харамсалтай нь өнөө цагт үзэл бодол, итгэл үнэмшлээсээ урваж буцах явдал жирийн үзэгдэл мэт түгээмэл болчихож.
Шулуухан хэлэхэд, улс төрийн хүрээнийхний дунд энэ явдал хэвийн үзэгдэл мэт. Эх орноосоо урвана гэдэг хортой, тэвчиж болшгүй зүйл. Энэ үйл хэргийн хохирогч нь Монгол Улс, Монголын төр, Монголын ард түмэн. Басхүү урвагчид ганц л ял бий гэх үг ч бий. Ер нь урвагч хамгийн аюултай. Үзэл санааны урвагчид үйлдлээ, ирэх хариуцлагаа эхнээсээ мэдэж байсан учраас айдаггүй. Барьцаалагдсан урвагчдын түүхийг өчигдөрхөн Төрийн ордонд хамтарсан Засгийн газарт ажиллаж байсан сайд нар харууллаа.
Л.Оюун-Эрдэнийн гэх тодотголтой хамтарсан Засгийн газар 16 яамтай, 22 сайдтайгаар “Хурдтай хөгжлийн төлөөх зориг” гэх гэрээг байгуулан үйл ажиллагаагаа явуулж байсан. Үр дүнд нь томоохон мега төслүүдийг хөдөлгөсөн нь хамтын шийдвэр гаргалт бодит үр дүнд хүрч болохыг харуулсан. Тухайлбал, Эрдэнэбүрэнгийн УЦС, Гашуунсухайт-Ганцмодны төмөр зам, Газрын тосны үйлдвэр зэрэг дэд бүтцийн томоохон төслүүдийг хамтран шийдвэрлэсэн алхмууд нь эдийн засгийн урт хугацааны өсөлтөд чухал нөлөө үзүүлэхүйц шийдвэрүүд байв. Гэвч хурдтай хөгжил урт насалсангүй. Хурдтай хөгжлийн төлөөх галт тэргэнд хамт суусан сайд нар нь урвав.
Хурдтай хөгжлөөс урвасан Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Сангийн сайд Б.Жавхлан, Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нар барьцаалагдсан урвагч ямар аюултайг харууллаа. Тэд үзэл санаа, итгэл үнэмшлээсээ эргэлзэх зүйлгүй эргэж няцаж чаддагаа харууллаа.
Гагцхүү Шадар сайд С.Амарсайхан, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулга нар Ерөнхий сайдад итгэл үзүүлэх кноп дарлаа.
Эцэст нь тэмдэглэхэд, хамтын удирдлагын бүтэц тогтворгүй, эвслийн бүрэлдэхүүн байнга өөрчлөгдөх тохиолдолд гадаадын хөрөнгө оруулагчдын итгэл суларч, бодлогын үр ашиг буурдаг. Монгол Улсын хувьд ч Засгийн газрын тогтворгүй байдал нь ДНБ, гадаад валютын албан нөөц, гадаадын шууд хөрөнгө оруулалт, ажилгүйдэл, инфляц зэрэг макро эдийн засгийн голлох үзүүлэлтүүдэд сөрөг нөлөө үзүүлж ирсэн.
Судалгаагаар Засгийн газрын тогтворгүй байдал 1 хувиар нэмэгдэхэд, гадаадын шууд хөрөнгө оруулалт дунджаар 0.15 хувиар буурч байгааг олон улсын судалгаа харуулдаг. Энэ урвагчдаасаа болгоомжлох л байсан юм даа, Л.Оюун-Эрдэнэ.
Р.БАТБОЛД
Зочин · 18 цагийн өмнө
ТУЛГА Ч ХАРИН МУЖИК ГАР ШҮҮ
Зочин · өчигдѳр
XALYYTSSAN VANAGN XUSLEER80955877
зочин · өчигдѳр
МАН шившиг
зочин · өчигдѳр
ийм новшнууд удирдаж байна даа ёс жудаггүй
Зочин · өчигдѳр
SHAALGI80955877
ZOCHIN · өчигдѳр
MONGOL HUMUUS NEGDEN NIILJ IH HURLIIG TARAAH N ZUV...URVAGCHDIIG DAHIN BUU ULS TURD ZUGLUUL...ARD TUMEND NAALDAH BAYLAGIIN SAN , 1 MEGA TUSUL AVILGACHIDIIN HUSLEER BOLLOO....
Зочин · өчигдѳр
Хүрэлсүхийн дүү нар саад ын саад хийжээ
Зочин · өчигдѳр
Яаж мэдэв, таагаад байна уу? Нууцаар цаасаар хураасан саналыг мэдэх боломж байхгүй. Олныг бүү бухимдуул
Зочин · өчигдѳр
SAWI80955877
Зочин · өчигдѳр
Энэ Ерөнхий сайд 5 жилийн хугацаанд ямар ацаа хийцийн, сая бүтэн уурхайн талаа тавьж байж нээх алдагдалтай төмөр зам нийлүүллээ. Ийм хачин төмөр замыг тэр Женко, Баясаатай нийлж хийсэн. Нийлдэг хамсаатныхаа сүүлийн 10 гаруй жил гацаасан юмыг Монгол Улсад мангар өндөр зардал, алдагдалтай заслаа. Сүүлийн 8 жил Монгол Улсад бөөн авилга, албан тушаалын хэрэгтэй байна гээд хэвлэлээр бөөн юм бол 60 тэрбумын 44 их наядын гээд бүгд л буруутай болоод байсан хаана байна тэр хүмүүс тэр буруу хэргийнхээ төлөө ял эдлээд байгаа нь. Тэд нарын хэргийг ил болгоод тэр авсан мөнгөнөөс нь хувь аваад хэргийг нь дарж өгдөг юм уу хаашаа юм. Юу хийсийн муу худалч бөөсний үлгэрчин
Зочин · өчигдѳр
Хөгийн юмнуудыг ээ Баялагийн хулгайч нартай хамссан юм байна л даа
Зочин · өчигдѳр
Тэнэг ЯЗанданшатар худлаа хэлж 126 болгосон үйл лайг ард түмэн үүрч байна, гишүүдээ 50 болго.эсвэл УИХ тар
Зочин · өчигдѳр
Засгаа унагаахад бүгд санаатай үйлдэл хийсэн. Огцрох болохоороо өүгд сайн ажилласан гэх юм тэгвэл яагаад ард иргэдийн амьдрал ядуурсан юм. Хамгийн муу ажилласан хулгайч худалчууд. НДаатгал, Эрүүл мэнд, татвар нэмэндсэн, хуулийн хэрэгжилт Монголд алга, боловсрол дампуурсан, эмнэлэгийн үйлчилгээ очер 00. Байрны үнэ нэмэгдсэн, дулаан тог, усны үнэ нэмэгдсэн, утаандаа хордсон, хамаг мөнгөө кино контентод зарцуулсан, нүүрсний үнэ буурсан, гадаадын хөрөнгө оруулалт 00, хүнсний аюулгүй байдал хяналт шалгалт 000, онцгой байдлын олон албан хаагч амь үрэгдсэн, гал түймэр их гарсан, ЗГХЭГ нь яам агентлаг, аймгаа удирдаж чиглүүлж байгаа юм алга, элчин сайд нь хэлгүй Даадаа нар, цэрэг цагдаа амь үрэгдсэн, хаа-н сайд нь хувийн бизнесээ өргөжүүлсан, мах гурил үнэтэй, түүхий эд боловсруулах үйлдвэр алга, гэх мэт зөндөө асуудлууд ард түмний нуруунд дарамт болж бухимдал нэмэгдээд бна цаашид шинэ засаг энэ хэьээр үргэлжилбэл удахгшй богино настай болж УИХ тарах болно шүү
Зочин · өчигдѳр
урвана гэж юу байхав дээ улс орны эрх ашгаа л бодно үнэхээр болохгүй бол буулгахад яахав дээямар хадагдсан биш хэдэн жилийн дараа туршлгажаад ирнэ л биз дээ
Зочин · өчигдѳр
Гарц нь Парламентаа 2 танхимтай болгож ард түмэн төрөө хянахгүй бол төрөөс төрсөн тэр бумтаны цуваа тасрахгүй улс хөгжихгүй үүнийг одоо яах вэ
Зочин · өчигдѳр
Уг нь зөв ч бай, буруу ч бай ЗГ гишүүд нэг л байсан бол Иргэдэд эерэг харагдах байлаа.
ЯГ Л УРАВДАГ ХҮМҮҮС. · өчигдѳр
ЯГ Л ЖИНХЭНЭ ДҮРҮҮД БНА ДАА, ЭНХАМГАЛАН , БЯМБАЦОГТ ЧОЙЖИЛСҮРЭН НАР БОЛ ДАНДАА Л УРВАДАГ ХҮМҮҮС
Зочин · өчигдѳр
SHAALTSI SEKSEER XUCHINDUULI BOOB XXN80955877