2018 оны 01-р сарын 18 -ны өдөр Баянзүрх дүүрэг дэх Мэргэжлийн Хяналтын хэлтсиийн даргын баталсан сургалтын хөтөлбөр дагуу  Баянзүрх дүүргийн  28 дугаар хороо, Баянзүрх дүүргийн цагдаагийн 3 хэсэгтэй  хамтран иргэний танхимд сургалт зохион явууллаа.

Сургалтанд Баянзүрхдүүрэгт худалдаа, үйлдвэрлэлийн  чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг,  25 аж ахуйн нэгж, байгууллага, 15 иргэд  оролцов.

Сургалтаар “Хуулиа мөрдье-21” сарын аяны хүрээнд мэргэжлийн хяналтын байгууллагаас зохион байгуулж буй ажлын мэдээлэл, худалдаа, үйлдвэрлэлийн салбарт мөрдөгдөж байгаа холбогдох хууль, тогтоомж, стандартуудын хэрэгжилтийн талаар Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч Б.Цэрэнханд, Зөрчлийн тухай хууль/ Архидан согтууруулахтай тэмцэх тухай  хэрэгжилт, цаашид анхаарах асуудлаар Баянзүрх дүүргийн цагдаагийн 3 хэсгийн 28 дугаар хорооны цагдаагийн хэсгийн ахлах дэслэгч Д.Батбаяр нар мэдээлэл өглөө.

 Сургалтанд оролцож байгаа  аж ахуйн нэгж байгууллага, иргэдэд  аяны хүрээнд гаргасан постерийг тайлбарлан танилцуулж гарын авлага, ашиглах материалаар хангав.