Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
4 цагийн өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар төрийн айлчлал хийж буй Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Чингис хаан Үндэсний музейд зочиллоо.
Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито-г Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам, “Чингис хаан” үндэсний музейн захирал С.Чулуун нар угтан авч, Монголын түүх, соёлын өвийн талаар танилцууллаа.
Япон Улсын Засгийн газрын Хөгжлийн албан ёсны тусламжийн буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж буй “Чингис хаан” үндэсний музейн сургалтын тоног төхөөрөмжийг сайжруулах төсөл”-ийн солилцох ноот бичигт талууд 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдөр гарын үсэг зурсан.
Төслийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хөдөө орон нутгийн алслагдсан бүсийн иргэдэд зориулан музейн үзмэрийн талаар мэдлэг олгож, музейн хэрэглээг сайжруулах брайл хэвлэгч машин, 360 хэмийн болон “3D” камерын багц, “VR” төхөөрөмж, шууд дамжуулах камер зэрэг тоног төхөөрөмж олгож байгаа юм.
Япон Улсад эх хувиараа хадгалагдаж буй Чингис хааны алтан гэрэгэ, Юань гүрний цэргийн довтолгооныг дүрсэлсэн гар зураг, Хубилай хааны үед хийсэн дэлхийн газрын зураг, Хубилай хааны элч нарын захидал, Юань гүрний үеийн цэргийн жанжны тамга, Юань гүрний усан онгоцны модель нийт зургаан монголын түүхийн үзмэр, эд өлгийн зүйлийг хуулбарлан авчирч олон нийтийн хүртээл болгож байна.
ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН
- 2025/07/07 1:27:20Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
- 2025/07/07 12:42:06Ардын уран зохиолч Пунцагийн Бадарчид Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
- 2025/07/06 3:54:21Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
- 2025/07/04 1:04:49“Монгол дархан: Өв, урлахуй” үзэсгэлэнгийн шилдгүүд тодорлоо
- 2025/07/03 11:14:06Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн албан хаагчдад мэндчилгээ дэвшүүллээ
- 2025/07/02 12:28:103х3 сагсан бөмбөгийн тамирчид болон дасгалжуулагчид Гавьяат тамирчин цол, медаль хүртээлээ
- 2025/06/27 3:05:01Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа
- 2025/06/27 2:59:09Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Казахстаны Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд бараалхлаа
- 2025/06/27 2:39:16Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Олон улсын сагсан бөмбөгийн холбооны тэргүүнийг хүлээн авч уулзлаа
- 2025/06/26 4:42:35“Япон–Монголын Сасакава тэтгэлэгт хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа
ЗУРГИЙН ЦОМОГ
2025/07/04 1:04:49“Монгол дархан: Өв, урлахуй” үзэсгэлэнгийн шилдгүүд тодорлоо
2024/11/02 11:21:37Бан Ги Мүн-д “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ
2024/08/29 4:13:04Хөвсгөл нууранд живсэн техник, хэрэгслийг татан гаргаж дууслаа
Зочин · 3 цагийн өмнө
Daisogiin munhtsetseg 75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 4 цагийн өмнө
BOOBN XXN80955877SHAALTSI
Зочин · 4 цагийн өмнө
ANUSDI80955877