Ерөнхий Сайдын бичсэн ном ямар ч зохиогчийн эрхийн зөрчилгүй гэв
4 цагийн өмнө
Няцаалт
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар өнгөрсөн онд “Цэгцрэх хөдөлгөөн” ном хэвлүүлсэн. Уг номдоо МУИС-ийн багш нарын 2009 онд хамтарч бичсэн “Шинэ институцийн эдийн засаг” номоос эшлэл оруулахдаа зохиогчдоос зөвшөөрөл аваагүй хэмээсэн ташаа мэдээллийг нэр бүхий сайтын цахим хуудсаар олон нийтэд түгээжээ. Уг мэдээлэл нь ор үндэслэлгүй гэдгийг албан ёсоор няцааж байна.
“Цэгцрэх хөдөлгөөн” ном нь оюуны өмчийн болон зохиогчийн эрхийн ямар нэгэн зөрчилгүй болно.
Хувь хүний болон албаны нэр хүндэд хүндэтгэлтэй хандаж, олон нийтэд түгээх мэдээллээ албан эх сурвалжаас тодруулж байхыг хүсэж байна.
Монгол Улсын Ерөнхий сайдын Ажлын алба
Зочин · 3 цагийн өмнө
Daisogiin munhtsetseg 75onii tuulai jiltei boovnii nuh