Цагдаагийн байгууллага өнөөдөр иргэдийн аюулгүй байдлыг хангаж өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана. Тэгвэл тус байгууллагаас зарим зүйлийг анхааруулж байна. Тодруулбал, сар шинийн өдрүүдэд гэрээ удаан хугацаагаар эзэнгүй орхихгүй байх.

Хэрэв зайлшгүй орхих бол хөршдөө мэдэгдэж шаардлагатай бол дүүргийнхээ цагдаад мэдэгдэхийг  онцоллоо.  Харин НОБГ-аас баярын энэ өдрүүдэд анхаарал болгоомжтой байж хальтиргаа гулгаанд унаж бэртэхээс сэрэмжлүүлсэн юм.

Түүнчлэн НОБГ-аас иргэдийг цахилгаан хэрэгслээ шалгаж, гэрээсээ гарах тохиолдолд цахилгаан хэрэгслүүдээ унтрааж гарахыг анхааруулж байна.

Харин Замын цагдаагийн газраас хурд хэтрүүлэхгүй, замын хөдөлгөөнд соёлтой оролцох хэрэгтэйг хэлж байна. Мөн айраг цагаа хэрэглэсэн үед машин жолоодохгүй байхыг анхаарууллаа.

Х.Даваа