Ерөнхий боловсролын сургууль төгсөж буй  сурагчдыг их дээд сургуульд элсүүлэх гол шалгуур болдог Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл өнөөдөр 09:00 цагаас улс орон даяар нэгэн зэрэг эхлэнэ. Сурагчид урьд жилүүдийн адил  www.eec.mn цахим хаягаар орж шалгалт өгөх хичээлээ сонгож, шар хуудсаа авах юм.

ЭЕШ-ын бүртгэл хоёрдугаар сарын 05-ны 09.00 цагаас эхэлж, дөрөвдүгээр сарын 21-ны 18.00 цаг хүртэл үргэлжилнэ. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээлэл өгөх хэвлэлийн хурлыг Боловсролын үнэлгээний төвөөс зарласан. Уг хурал өнөөдөр 11:30 цагаас Монгол ньюс мэдээллийн төвд болох хэвлэлийн хурлаар ирэх хаврын Элсэлтийн ерөнхий шалгалт болон сургууль төгсөгчдийн улсын шалгалтын талаар мэдээлэл хийх юм. Дашрамд дуулгахад энэ жилээс эхлэн ЭЕШ-д орж буй төгсөгч бүр монгол хэлний шалгалтыг заавал өгдөг болж байгаа аж.

Х.Даваа