Энэ сарын 10-аас Алтан Тариа ХХК-ийн Дээд зэрэглэлийн гурилын үнэ 50-200 төгрөгөөр буюу 6-14 хувиар хямдарлаа. 25 кг-тай дээдийн дээд, ширхэгтэй дээд гурил 1 кг нь 1200₮, дээд гурил 870₮ болсон байна.

Мөн 50 кг-тай 1-р гурилынхаа үнийг  610 төгрөгт барьж байгаа нь зах зээл дэх 1-р гурилын хамгийн хямд үнэ юм байна. Дээд зэрэглэлийн гурилын хувьд гол өрсөлдөгч болох Орос гурилын үнэ хямдарч байгаа нь гурилын үнийг буулгах үндэслэл болсон байна.

Ийнхүү дотоодын гурилын зах зээлд өөрийн байр сууриа эзэлсэн томоохон компанийн нэг болох Алтан Тариа компани үнээр өрсөлдөх тактик баримталж байгаа нь харилцагч, хэрэглэгчдийн таашаалыг хүлээж байна.   

 

 

 

 

Алтан тариа ХХК нь 2014 оны ард иргэддээ зориулан  Дээдийн дээд,  Ширхэгтэй дээд, Дээд гурилуудаа жин тус бүртээ 30-200₮-өөр хямдрууллаа. Тухайлбал Дээдийн дээд (БГ-045) гурил 1кг нь 1460₮ өөс  200₮-өөр хямдарч 1260₮ болсон бол Дээд (БГ-055) гурил 1кг нь 980₮-өөс хямдарч 950₮ болон хямдарч ард иргэддээ бэлэг бариад байна.