|
Аварга тосон нуурт орж буй өвчтөн эргийн болон ёроолын шаврыг биедээ түрхэхгүй байх хэрэгтэй. Учир нь ямар ч эмчилгээний нөлөөгүй хэмээн Усны газрын дарга З.Батбаяр цахим хуудастаа бичжээ.
Цагдаагийн байгууллагаас фейсбүүкийн "Boogii Boogii" хаягаас өсвөр насны хүүхэдтэй мессенжерээр харилцан, улмаар хуурч мэхлэн автомашинд авч явж, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан байж болзошгүй үйлдлийг илрүүлжээ.
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2023 оны 10 дугаар сарын 16-20-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 98 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 7 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 12 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 79 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Одоо энэ эмэгтэй Гаалийн албанд 20 жил зүтгэсэн хэмээн аягүй л бол гавъяа шагналаар энгэрээ мялаан, алга ташилтаар үдүүлэн тэтгэвэртээ гарсан ч, 20 жилийн турш сүлжсэн аалзны тор нь ГЕГ-т үлдсэн, авсаар, хөлжсөөр байгаа шүү дээ.
Ийм хоёр хэлэлцэх асуудлын хувилбартайгаар онц их хурлаа товложээ. Харин алийг нь хэлэлцэх вэ гэдэг нь дээр хэлсэнчлэн Т.Батцогт нь Нийслэлийн АН-ын дарга болж чадах уу, үгүй юу гэдгээс хамаарах бололтой. Тэр утгаараа Т.Батцогт нь Х.Баттулгын АН-д сойсон сүүлийн “морь” нь болж мэдэхээр байгаа юм.
Айл өрхүүдийн цахилгааны төлбөрт өөрчлөлт орсон гэх мэдээллийн дагуу УБЦТС-ээс мэдэгдэл гаргажээ.
Ногоон автобусны хэргээр шалгагдаж буй БНСУ-ын хоёр иргэн оргон зугтаахыг завдсан тул цагдан хорих арга хэмжээ аваад байсан билээ.
Эрдэнэс тавантолгой ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуягийн шүүх танхимд нэрлэсэн Засагтайгаа, тамгатайгаа, төртэйгөө үлдээд байгаа нүүрсний жинхэнэ хулгайч нь чухам хэн бэ гэдгийг "НУУЦ МАТЕРИАЛУУД" нэвтрүүлгээр хүргэжээ. Энэхүү нэвтрүүлэгт тулгуурлан "Контент Задлан" хийснээ хүргэж байна.
УИХ-ын хэсэг гишүүн “...С.Баярцогтыг шүүсэн шүүхийн шийдвэрийг хууль бусаар зассан асуудлаар нийтийн сонсгол хийнэ” гээд сарын өмнөөс гарын үсэг цуглуулж эхэлсэн. Энэ саналд 17 гишүүн гарын үсэг зуржээ. Хэрэв хоёр гишүүн нэмэгдвэл дээрх саналыг УИХ-аар хэлэлцэх “хаалга” нээгдэх юм байна.
Нийслэлийн хэмжээнд 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс энэ оны 2 дугаар ээлжийн цэрэг татлагын арга хэмжээ эхлэнэ. Үүнтэй холбоотойгоор Зөрчлийн тухай хуулийн 15.17 дугаар зүйлд заасан Цэргийн албаны тухай хууль зөрчих зөрчлийн гаралт ихэсдэг.
Тус асуудлыг Спортын арбитрын шүүхэд шилжүүлж, Азийн олимпын хорооны дүрмээр шийдэх аж. Гэхдээ Метандиенон метаболит бодис илэрсэн тохиолдолд олон улсын уралдаан тэмцээнд оролцох эрхээ дөрвөн жилээр хасуулах заалттай байдаг байна. Мөн Олон улсын шинжилгээний агентлаг нь Азийн олимпын хорооноос баталгаажсан газар юм.
Улсын хэмжээнд 380 мянга гаруй бага, дунд ангийн сурагч үдийн цай хөтөлбөрт хамрагддаг бөгөөд жил бүрийн төсөвт зардлыг нь тусгаж, нэг сурагчид өдөрт 1500 төгрөгийн үдийн цай өгдөг. Тэгвэл энэ хичээлийн жилээс эхлэн хувийн сургуульд сурдаг 25 мянга гаруй сурагчийг уг хөтөлбөрөөс хасжээ.
Иймд эцэг эхчүүд та бүхэн хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж, ганцааранг нь хувийн таксинд суулгахгүй байхыг анхааруулж байна.
“...Монголд шударга ёс тогтох уу, үгүй юу” гэдэг нь нүүрсний хулгайг яаж дуусгахаас шууд хамаарна. Учир нь одоогоор ил болсон “том хулгай”-нуудын хамгийн том нь нүүрсний хулгай болоод байгаа юм. Энэ хулгай дотроо олон хэсэгт салдаг. Нүүрс тээвэр, С зөвшөөрөл, оффтейк гэрээ, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн тендерүүд гээд л салаалдаг.
Нийслэлд газ, угаарын хий үнэртэж байна гэх асуудлаар холбогдох мэргэжлийн байгууллагууд одоог хүртэл шалтгаан нөхцлийг тогтоохоор үргэлжлүүлэн ажиллаж байна. Яг одоо Хонхор, Налайх орчмын бохирын шугамыг шалгаж байгаа юм.