Өмнөговь аймгийн Баяндалай сумын Зурамтай ууланд уулын эзэн ирвэс үхсэн байгаа талаарх бичлэгийг нутгийн иргэн хийж сошиалд нийтэлсэн. Урьдчилсан байдлаар идэш тэжээлгүйн улмаас өлдөж үхсэн гэж дүгнэж байгаа ч олон улсын байгууллагаар дүгнэлт гаргуулахаар хүргүүлээд байгаа гэв.

Зөвхөн энэ тохиолдол ч биш, "Аргаль, янгир хамгаалах сан"-гийн ажилтнуудын мэдээлж буйгаар уг ууланд энэ өвөл, хавар олон тооны янгир үхсэн тохиолдол бүртгэгдээд байгаа юм байна.

Тэгвэл дээрх үхсэн ирвэсийг шинжлэхэд урьдчилсан байдлаар галзуу өвчний шинж тэмдэг илэрчээ.