Жүжигчин Золоо буюу Г.Золзаяаг танихгүй хүн ховор биз ээ. Тэрбээр маргэжил нэгт залуутай гэр бүл болж байсан ч хосууд таарч тохиролгүй хоёр тийш болсон. Одоо тэрбээр охиноо ганцаараа өсгөж байгаа. Нэг хэсэг элдэв зугаа цэнгэлд дурласан гэдгээ нэгэн ярилцлагадаа дурдсан байдаг.

Өнгөрсөн онд дуучин Б.Амархүүтэй нэр холбогдож, олны анхаарлын төвд орсон.  Дуучин залууг Золоод тэвэр дүүрэн улаан сарнайгаар бэлэг барьсан ч гэх мэдээлэл гараад авсан. Ийн яриа гарах болсны учир нь жүжигчин Золоо өөрийн цахим хуудаснаа 101 сарнай тэврэн өөрийн зургаа нийтэлснээс үүдэлтэй. Гэвч удалгүй жүжигчин бүсгүй дуучин Б. Амархүүтэй амрагийн холбоогүй хэмээн албан ёсны тайлбар хийснээр олны дунд шуугиан тариад авсан яриа нам гүмхэн болсон билээ.

Тэгвэл саяхан гэгээн хайрын баяр буюу Гэгээн валентины баяраар Золоогийн хайрын бэлэгдэл болсон 101 сарнай дахин түүнд ирсэн. Олон хүмүүс түүнийг ганц  бие байж хэнээс хайрын улаан сарнай бэлгэнд авав гэж хардах хүмүүс байгаа гэнэ. Мөн хэн явуулсныг олж мэдэхээр хэрэгт дуртай нэг нь найз нөхдөөс нь асууж сураглаж яваа бололтой. Харин түүнд энэ удаад гал халуун хайрын бэлэгдэл 101 сарнайг нэгэн нууцлаг залуу илгээжээ. Түүнд энэ нууц эрхэм өдөр бүр гэнэтийн бэлэг барьдаг хэмээн Золоогийн ойр дотныхон дуулгаж байна. Өмнө нь түүнд ч бас 101 сарнайг илгээж хайраа илж байсан гэнэ шүү.

Ийн Б.Амархүүтэй холбоотой гэгдэж байсан 101 сарнайн учиг тайлагдаж олон хүний эргэлзээг тайлагдлаа.

Д.Ана