Урлагийн сайхан хосуудын тоог нэгээр нэмсэн хосууд бол “Мотив” хамтлагийн ахлагч Б.Эрдэнэбаяр болон түүний эхнэр “Эмоци” продакшны жүжигчин Ж.Тэгшжаргал нар билээ. Эрдэнэбаяр буюу Жижгээ дуулахын хажуугаар “New Mass” клубыг ажлуулан бизнест хөл тавьсан нэгэн.

Дуучин, бизнесмэн Жижгээ тун ч  романтик. Тэрбээр баяр болгоноор эхнэртээ тэвэр дүүрэн сарнай, бэлэг барьдаг. Энэ тухай ч түүний хайрт Тэгшээ нь өөрийн цахим хуудаснаа нийтэлдэг.

Саяхан хосуудыг салахаар шийдсэн бололтой хэмээн шуугих боллоо.

Энэ талаар жүжигчин Ж.Тэгшжаргалаас тодруулахад "Би багын найз охинтойгоо муудалцаад түүнд гомдсонооо постолчихсон. Тэгсэн намайг  нөхөртэй гомдсон, бид хоёрыг салсан гэсэн мэдээлэл гарчээ. Хүнийг хэнд хандаж бичсэнийг мэдэхгүй байж яаж ингэж гүтгэж бичдэг байна аа" гэж хариулсныг энэ удаагийн "Мобайль Ньюс" буландаа онцоллоо.

Харин ийн бор шувуу нисэх болсон шалтгаан нь  “Чамтай холбоотой бүхнийг арчих гэж амьдарна…” гэж өөрийн цахим хуудаснаа бичсэн жүжигчин бүсгүйн постоос үүдэн нисч эхэлжээ. Ямартай сайхан хосууд салаагүй тэр ч бүү хэл ам ч зөрөөгүй гэдгээ албан ёсоор мэдэгдлээ.

Д.Ана