"Авъяаслаг хятадууд 2011" шоун дээр МУГЖ С.Жавхлангийн "Алсад суугаа ээж" дууг дуулан олон мянган үзэгчдийг уйлуулсан ӨвөрМонголын Уудам хүүг уншигч та бүхэн таних биз ээ. Тэрбээр "Doz" интертаймэнтийн бүтээсэн  "Хөх толбот хүмүүс" кинонд туслах дүр бүтээж шаггүй жүжигчин гэдгээ харуулаад авсан. 

Тэгвэл саяхан  Монгол бөхийн өргөөнд болсон С.Жавхлангийн “Монгол мэндэлсэн өдөр мину” тоглолтонд Уудам хүү ая дуугаа өргөсөн билээ.  Тэрбээр “Алсад суугаа ээж” , өөрийн Барга үндэстний дуугаараа үзэгчдийн сонорыг мялаасан юм.

 

Д.Ана